Иргэнд гэр олголоо

Still0226_00000Энэ сарын 20-ны өдөр дүүргийн 5 дугаар хорооны иргэн Р.Мөнхболдынх галд өртөн орон гэргүй болоод байсан. Хэлж ирдэггүй хийсч ирдэг гэнэтийн аюул ослын улмаас гэр оронгүй болсон иргэн Р.Мөнхболд, гэргийн хамт дүүргийн Засаг даргад 21-ний өдөр хандан тусламж хүссэн бөгөөд ЗДТГ-аас шуурхай арга хэмжээ авч Засаг даргын нөөц сангаас 1 сая төгрөг гарган, нийгмийн халамжийн сангаас гэр авахад олгодог 1,2 сая төгрөгийн дэмжлэгийг олгуулан иж бүрэн таван ханатай гэртэй болголоо.

Comments Closed

Comments are closed.