Архи согтууруулах ундааны хаяг шошгын байдалд хяналт хийлээ

logo2014.02.25

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт архинд хордож 4 хүн нас барсан гэсэн мэдээллээр Багануур дүүргийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалдаалдаг түүгээр үйлчилдэг 37 аж ахуйн нэгжийн 46 цэг салбарын үйл ажиллагаанд Цагдаагийн хэлтэстэй хамтарсан хяналт шалгалтыг хийлээ.

  Багануур дүүргийн Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 55, 2008 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 294, 2013оны 7 дугаар сарын 25-ны өдрийн A/252 дугаар захирамжуудын дагуу дүүргийн хэмжээнд худалдаалагдаж буй архи согтууруулах ундааны нэр төрөлд хязгаарлалт тогтоосноор 2014.02.23-ны байдлаар тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн нэгжийн 46 цэг салбарт “АПУ” ХК, “Жем интернешнл” ХХК, “М-Ти-Эс” ХХК,  “Спирт бал бурам” ХК, “Хяргын нуур” ХХК-ий зэрэг 5 үйлдвэрийн 20-30 нэр төрлийн архи, пиво болон импортийн дарс, вино, архи согтууруулах ундааг худалдан борлуулж байсан ба худалдаа үйлчилгээний газруудад архи согтууруулах ундааны чанар, аюулгүй байдлын баталгаажилттай байна. Хяналтаар архи согтууруулах ундааны шошготой холбоотой зөрчил илрээгүй.

Тус дүүрэгт мэдээлэлд дурьдагдсан “Шинэ эхлэл” ХХК-ий “Их монгол”, “Чин толгой“ компаний Арслант” архийг худалдаалаагүй байна.

Хяналт шалгалтын явцад дээрхи нэр төрлийн архи согтууруулах ундааг худалдан борлуулахгүй байх талаар зурагт хуудас бүхий сэрэмжлүүлэг өгч, Цагдаагийн хэлтсээс архи согтууруулах ундаа худалдаалдаг түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжийн удирдлагуудад албан мэдэгдэл хүргүүлсэн.

Энэ дашрамд дүүргийн нийт иргэддээ сэрэмжлүүлж хэлэхэд гар дээрээс зөвшөөрөлгүй цэгээс хаяг шошгын зөрчилтэй, шинжилгээ дүгнэлтгүй архи согтууруулах ундаа болон хүнсний бусад бүтээгдэхүүн авч хэрэглэхгүй байх, аливаа эрсдэлд өртөхгүй байхыг зөвлөж байна.

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН

БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ХЭЛТЭС

Comments Closed

Comments are closed.