“Хос уянга” бүсийн наадам боллоо

1011283_196846490526254_479829764_n1992 оноос хойш тасралтгүй зохион байгуулж ирсэн хослон дуулаачдын шилдгийг шалгаруулах “Хос уянга” хослон дуулаачдын тэмцээн өргөжин сүүлийн жилүүдэд бүсийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа билээ. Энэ жилийн “Хос уянга 2014” хослон дуулаачдын бүсийн уралдаан энэ сарын 17-нд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тоглолтонд Нийслэлийн Налайх дүүрэг, Хэнтийн аймгийн Жаргалтхаан сумдаас дуучид оролцсон байна. Уралдааны ерөнхий шүүгчээр МУСГЗ, ОХБуриад Улсын УГЗ, олон улсын шүүгч Д.Ухнаа ажиллалаа. Тэмцээний дүнгээр тэргүүн байр: Багануур дүүргийн хослон дуулаач Алтанхуяг, Хэрлэн нарын хос шалгаран өргөмжлөл, монетон ээмэг, бөгжний эзэн болсон бол дэд байрт Налайх дүүргийн хос Хүрэлбаатар, Батцэцэг нар шалгарлаа.

Comments Closed

Comments are closed.