125 дугаар сургуулийн нээлт энэ сарын 22-нд болно

1891064_210571712473424_618283309_nБагануур дүүрэгт одоогоос 7 жилийн өмнөөс баригдаж эхэлсэн 640 хүүхдийн суудалтай олон улсын жишиг сургууль тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар “Бридж констракшн” компани энэхүү сургуулийн барилгыг барьсан байна. 2013  оны эхэнд барилгын ажил 20 гаруй хувьтай байсан бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хөрөнгө оруулагч Дэлхийн банк, захиалагч БШУЯ, гүйцэтгэгч “Бридж констракшн” компаниудын хамтын ажиллагааг уялдуулах үүднээс Багануур дүүргийн Засаг даргын санаачлагаар удаа дараагийн уулзалтуудыг зохион байгуулж, дүүргийн ЗДТГ-ын ТХҮХэлтсээс хяналтын инженер томилсноор ийнхүү үр дүн гарч 125 дугаар сургууль үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болж хүүхдүүдээ хүлээн авч эхэллээ. Харин албан ёсны нээлт энэ сарын 22-нд болох юм. Энэхүү сургуулийн барилга, техник тоног төхөөрөмжүүд нь бүхэлдээ Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар шийдвэрлэгдсэн бөгөөл хамгийн орчин үеийн стандарт шаардлагыг хангасан байна. Багануур дүүргийн хэмжээнд “Боловсрол” болон “Гүн галуутай” цогцолбор сургуульд 5149 сурагч суралцдаг байна. Ийнхүү 125 дугаар сургууль ашиглалтад орсоноор дээрх сургуулиудын ачаалал буурах юм. Мөн “Гүн галуутай” цогцолбор сургуулийн хичээлийн 3 дугаар байр болон ашиглагдаж байсан 280 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгыг зориулалтын дагуу ашиглах боломж ч бүрднэ.

Comments Closed

Comments are closed.