Хэрлэн автотехникийн шалган бүртгэх товчоонд хяналт шалгалтын цэг ажиллаж байна

timthumb.phpМал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Хэнтий, Дорноговь 3 аймгийн 9 сумдын нийт 622 мал шүлхий өвчний ил шинж тэмдэгтэйгээр өвчилж нийт 522 мал /үхэр/ зориудаар устгаж, дээрх сумдын 181 өрхийн 257937 малд үзлэг тандалт хийж, нийт 309248 толгой малыг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамруулсан байна. Нийслэл болон дүүрэгт малын гоц халдварт шүлхий өвчин зөөвөрлөгдөн орохоос сэргийлэх зорилгоор “Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” Нийслэлийн Онцгой комиссын даргын 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр тушаал, Багануур дүүргийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/16 дугаар захирамжийн дагуу “Хэрлэн”-гийн Автотээврийн шалган бүртгэх товчоонд Багануур дүүрэг дэх Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Мал эмнэлгүүдтэй хамтарсан хяналт шалгалт, ариутгал халдваргүйтгэлийн цэгийг зохион байгуулж 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн ажиллаж байна.

 Дүүргийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангуулах үүднээс тээврийн хэрэгсэл, зорчигчдын ачаа тээшинд мал, малын гаралтай түүхий эдэд үзлэг хийж, 11 хоногийн хугацаанд хяналт шалгалтанд 2585 тээврийн хэрэгсэл, 2285 зорчигчид хамрагдаад байна.

Үүнд: үхэр 25, адуу 157, хонь 124, ямаа 55, тэмээ 4 тоо толгой, үхэр  20327,4, адуу 4594,7, хонь 12910,0, ямаа 4730 кг-ийг нэвтүүлсэн байна.

            Дорнод аймгийн Хэрлэн, Булган, Хэнтий аймгийн Чингис хот, Баян-Овоо сум, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас малын махыг сум, багийн Засаг даргын гарал үүслийн гэрчилгээтэй боловч мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүсэлгүй тээвэрлэсэн зөрчил илэрсэн тул “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн холбогдох заалтыг үндэслэн 12 иргэнд нийт 310.0 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ ногдуулж, газар дээр нь барагдуулсан.

Шалгалтад хамрагдсан иргэдэд “Шүлхий өвчнөөс сэргийлэх тухай”  зөвлөмж 589 ширхэгийг тарааж,  зөвлөгөө өгсөн байна. Дүүргийн 5 хороо, хүнсний 2 зах, 5 мал эмнэлэг, 16 мах худалдаалдаг хүнсний дэлгүүр зэрэгт Шүлхий, галзуу өвчний талаар зөвлөмж хүргүүлсэн.

 2014 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Хэрлэн АТШБТ дээр НОК-ийн хуралдааны шийдвэрийн дагуу Онцгой байдлын хэлтэс, мал эмнэлгүүд 24 цагаар ариутгал халдваргүйтгэл, постын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийн ажиллаж байна.  Халдваргүйтгэлийн цэг ажилласнаас хойших хугацаанд 289 тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйтггэл хийгээд байна. Хяналт шалгалт, аритгал халдваргүйтгэлийн постонд 1 өдөрт 6 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.

Comments Closed

Comments are closed.