Хэрлэнгийн Шалган бүртгэх товчоон дээр хяналт хийгдэж байна.

logo2014.02.16

Он гарсаар манай улстай хил залгаа орших ОХУ-ын Байгалийн чанад дахь хязгаарын Пригонский районд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин А хэвшлээр, БНХАУ-ын Кинхай мужид А, Түвдийн өөртөө засах орон, Сичуан мужид О хэвшлээр, манай улсын Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга, Баяндэлгэр, Түвшинширээ сумдад тус тус оношлогдсонтой холбогдуулан Нийслэл болон дүүрэгт шүлхий өвчин зөөвөрлөгдөн орохоос сэргийлэх зорилгоор “Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” Нийслэлийн Онцгой комиссын даргын 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр тушаал, Багануур дүүргийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/16 дугаар захирамж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын Газрын Багануур дүүрэг дэх хэлтсийн даргын баталсан хуваарийн дагуу “Хэрлэн”-гийн Автотээврийн шалган бүртгэх товчоон дээр Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч нар дүүргийн Цагдаагийн хэлтэстэй хамтран хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн ажиллаж байна.

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид “Хэрлэн” авто тээврийн шалган бүртгэх товчоонд заагдсан эрх үүргийн хэмжээнд ажиллаж, дүүргийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангуулах үүднээс тээврийн хэрэгсэл, зорчигчдын ачаа тээшинд мал, малын гаралтай түүхий эдэд үзлэг хийж, 9 хоногийн хугацаанд хяналт шалгалтанд 2296 тээврийн хэрэгсэл, 795 зорчигчид хамрагдаад байна.

д/д

Он сар

 

             Нэр   

              төрөл

Амьд мал /тоо, толгойгоор/

Мах /кг/

 үхэр адуу хонь ямаа тэмээ  үхэр адуу хонь ямаа
1. 2014.02.15-н байдлаар /өссөн дүнгээр/ 25 157 124 55 4 20327.4 4594.7 4291.0 4730.0

 

Дорнод аймгийн Хэрлэн, Булган, Хэнтий аймгийн Чингис хот, Баян-Овоо сум, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас малын махыг сум, багийн Засаг даргын гарал үүслийн гэрчилгээтэй боловч мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүсэлгүй тээвэрлэсэн зөрчил илэрсэн тул “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн холбогдох заалтыг үндэслэн 12 иргэнд нийт 310.0 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ ногдуулж, газар дээр нь барагдуулсан.

Ариун цэвэр гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэж байгаа мал махны байдалд дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргын баталсан хуваарийн дагуу мал эмнэлгүүдийн эмч нарыг дуудаж мал махыг шинжлүүлэн зөрчлийг арилгуулан ажилласан байна.

 2014 оны 02-р сарын 15-ны өдрөөс эхлэн ШБТ дээр мал эмнэлгүүд 24 цагаар ажиллаж, ариутгал халдваргүйтгэлийг хийж байна.

Шалгалтад хамрагдсан иргэдэд хэлтсийн байцаагчдын бэлтгэсэн “Шүлхий өвчнөөс сэргийлэх тухай”  зөвлөмж 589 ширхгийг тарааж,  зөвлөгөө өгсөн байна. ЖИЧ: /дүүргийн 5 хороо, хүнсний 2 зах, 5 мал эмнэлэг, 16 мах худалдаалдаг хүнсний дэлгүүр зэрэгт Шүлхий, галзуу өвчний талаар зөвлөмж хүргүүлсэн.

НМХГ-ын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн Хяналтын хэлтэс

Comments Closed

Comments are closed.