Мэргэжлийн хяналтын байгууллага 2014 оны зорилтоо тодорхойлж хяналтын ажлаа төлөвлөн, үр дүнгийн гэрээгээ хийж эрсдэлд суурилсан хяналтыг хийж байна.

logo

Мэргэжлийн хяналтын бүх шатны газар, хэлтсүүд 2014 онд эрсдэлд суурилсан хяналтыг дараахь 4 зорилтын хүрээнд хяналтын хуудсаар хийж, сахилга хариуцлагатай ёс зүйтэй хяналтыг төлөвшүүлэхээр төлөвлөн Улсын байцаагч ажилтнуудтайгаа 2014 оны үр дүнгийн гэрээгээ байгуулан ажиллаж байна.

 

Зорилт 1. Эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг зөвлөн туслах үйлчилгээ, сургалт, тандалт судалгаа, хяналт шинжилгээний арга хэлбэртэй хослуулах, эрсдэлийн судалгаа, баазыг өргөжүүлэх замаар эрсдэлийн удирдлагын тогтолцоог төлөвшүүлэх;

Зорилт 2. Ухаалаг төрийн зарчмыг нэвтрүүлэх, сахилга хариуцлагыг дээшлүүлэх;

Зорилт 3. Мэргэжлийн хяналтын байгууллагын дотоод үйл ажиллагааны удирдлага, зохицуулалтыг сайжруулж, хяналтын үндсэн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг оновчтой болгож, чадавхыг сайжруулах;

Зорилт 4. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л үйлдвэрлэл, үйлчилгээг хяналтын бодлогоор дэмжиж, хүнсний чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, нийтийн эрүүл мэнд, байгаль болон хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэх;

Зорилтыг дэвшүүлэн сахилга хариуцлагын сарын аяныг зарлан эрсдэлд суурилсан хяналтыг хийж байна. НМХГ-ын Багануур дүүрэг дэх хэлтэс 2014 онд их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн 152 объектод хяналтын хуудсаар хийж үнэлгээ, дүгнэлт өгөхөөр хяналтаа эхлээд байна. Хяналтанд хамрагдаагүй 50 объектод зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэхээр олон нийтэд цахимаар зарласан. Мөн 2014 онд тандалт судалгаа хийхээр төлөвлөсөн.

 

 

НМХГ-ЫН Багануур дүүрэг дэх хэлтэс

Comments Closed

Comments are closed.