НМХГ-ын хэмжээнд “Сахилга хариуцлагын сарын аян” зохион байгуулж байна.

Snapshot_2014-02-14_162617Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын “Ажлын үр дүн, үр нөлөөг дүгнэх тухай” 2014 оны 01 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор 2014 оны 02-р сарын 10-ны өдрөөс эхлэн системийн хэмжээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнуудын сахилга хариуцлагыг сайжруулах сарын аяныг зохион байгуулахаар төлөвлөсний дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хэмжээнд АВЛИГАГҮЙ, ЁС ЗҮЙТЭЙ, ХАРИУЦЛАГАТАЙ ажиллах авлига, хүнд сурталгүй, ёсзүйтэй хамт олныг төлөвшүүлэх ажлыг 2014 оны 02 дугаар сарын 10-наас эхлэн зохион байгуулан ажиллаж байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хэмжээнд сарын аяны хүрээнд хийх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. Хэлтсийн нийт ажилтан албан хаагч АВЛИГАГҮЙ, ЁС ЗҮЙТЭЙ, ХАРИУЦЛАГАТАЙ ажиллах талаар фотожуулсан мэдэгдэл гаргасан.

3 001

Comments Closed

Comments are closed.