Үйлчилгээний газрууд гадаад хаягаа солино

2-11-4Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг шинэчлэн баталсан. Журамд худалдаа үйлчилгээний байгууллагын хаяг ямар байх тухай тусгажээ. Энэ талаар Нийслэлийн Захирагчийн албаны Самбар, реклам мэдээллийн байгууламж хариуцсан мэргэжилтэн Э.Даваахатангаас тодрууллаа.

Шинэ журамд байгууллагын хаяг ямар байх талаар заасан байна. Та бүхний зүгээс хэрхэн ажиллах вэ?

– Байгууллагын хаяг рекламны талаарх журам хэлэлцүүлгийн шатандаа яваа. Улаанбаатарын гудамжинд ямар хаяг реклам байх, ямар нь болохгүй вэ гэдэг тодорхой болно. Саяхан гарсан худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журамд хаягийн тухай багахан заалт багтсан. Гадна хаяг нь хотын өнгө төрх, дизайны шийдэлд нийцсэн гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлтэй байх. Мөн стандартын шаардлагад нийцсэн агуулга бүхий хаяг, цагийн хуваарийг монгол хэл дээр, кирилл үсгээр бичиж, ил тод харагдахуйц газар байршуулсан байна гэсэн байгаа.

Тэгэхээр гадаад хаягтай байгууллагуудыг хаягийг солино гэсэн үг үү?

– Үгүй. Гадаад хаягтай байж болохгүй гэсэн заалт одоогоор алга. Энэ асуудал шийдэгдээгүй байна. Дээрх журамд зөвхөн худалдаа үйлчилгээний байгууллагууд багтсан байна. Бидний зүгээс бусад байгууллагуудад хаягаа монголоор бичих санал гаргасан байгаа. Мөн хотын өнгө үзэмжид муугаар нөлөөлсөн, урагдаж, хагарсан хаягтай газруудыг солих шаардлага тавьж байна.

Эх сурвалж: http://chuhal.mn

Comments Closed

Comments are closed.