Шувууны томуу өвчнөөс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна

chicken12Хүн, мал, амьтны томуу нь  дэлхий нийтэд өргөн тархсан амьсгалын замын халдварт өвчин юм. Ази, Африк, Европ тивийн 25 оронд шувууны томуу өвчин гараад байна. Шувууны томуу өвчний өнөөгийн тархалт нь өндөр хоруу чанартай Н5, Н7, Н9 хэвшлийн вирусээр ахуйн хавьтал болон агаар дуслын замаар нүүдлийн  тэжээвэр шувуу болон хүнд дамжин халдварлаж байна.

     Нүүдлийн болон усны шувууд вирус тээгч, хадгалагч болдог ба түүгээрээ халдвар тараах магадлалтай байдаг байна. Манай Монгол орны бүх нутагт нүүдлийн шувууд ирдэг, дамжин өнгөрдөг учраас шувууны томуу өвчин  халдварлах аюул шувуу нүүдэллэх улиралд хамгийн өндөр байх магадлалтай.

         Өвчилсөн шувууны шинж тэмдэг

Халуурна, хамар, амнаас салсархаг шингэн гоожино, залаа нь хавдана. Чацга алдаж, улмаар таталт өгөх шинж тэмдэгүүд үзүүлнэ. Өвчин гарсан тохиолдолд шувууны өндөглөлт 45 -60 хувь хүртэл буурч, халдвар авсан шувууны өвчлөл 90 хувь, үхэл 75-90 хувь, халдварлалт өндөр үед 100 хувь хүртэл үхүүлдэг байна.

            Халдварлах зам

Агаар дусал, шууд хавьталын замаар шувуунаас шувуунд, улмаар шувуунаас хүнд дамжин халдварлана. Халдварын эх булаг нь өвчтэй шувуу, өвчний үүсгэгчээр бохирлогдсон өндөг, тахиа, шувууны мах, шувууны байр, тоног хэрэгсэл, шувууны сангас , нуур, цөөрөм, гол ус.

         Шувууны томууны вирус нь: 56 хэмд 3 цаг, 60 хэмд 30 минутын дотор үхдэг. Формалин, иодын нэгдэл зэрэг халдваргүйжүүлэх бэлдмэл хэрэглэн устгаж болно. Саван, цэвэрлэгээний бусад бодис ба зарим химийн бодисууд, тухайлбал идэмхий натрийн 2%-ийн уусмалд 10 минут, гипохлорат натрид 10-30 минутад устдаг байна.

Шувууны томуугаас урьдчилан сэргийлэх

Хавар нүүдэллэн ирж байгаа шувуудыг ажиж сул дорой, үхсэн байвал ойртохгүй байх, шувууд цугларсан гол горхины усыг унд, хэрэгцээнд хэрэглэхгүй байх, зэрлэг шувууны мах, өндөгийг хүнсэнд хэрэглэхгүй байх, үхсэн болон өвчтэй шувуутай таарах буюу харвал ойролцоо байгаа мал эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх, шувуундаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд тогтмол хамрагдаж байхыг Мэргэжлийн хяналтын хэлтсээс сэрэмжлүүлж байна.

Comments Closed

Comments are closed.