Хэнтий, Дорноговь аймгийн зарим сумдад шүлхий тархжээ

p18gfdv9uubjl15c6a9i9lo1t5u1Онцгой байдлын Ерөнхий газраас авсан мэдээгээр хүн, малын гоц халвдарт шүлхий өвчин Сүхбаатар аймгийн Онгон, Дарьганга, Наран, Баяндэлгэр, Түвшинширээ, Хэнтий аймгийн Галшар, Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх сумдад тархсан бөгөөд  дээрх сумдын нутаг дэвсгэрт хорио цээрийн дэглэм тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байна. Сүхбаатар аймгийн Онгон, Дарьганга, Наран, Баяндэлгэр, Түвшинширээ сумдад өчигдрийн байдлаар 181 өрхийн 162 586 малыг үзлэг тандалтад хамруулж, 434 толгой малд дээрх өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс 381 малыг зориудаар устгажээ. Өвчний голомтод нийт 702 хүн, 128 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байгаа юм байна. Харин Хэнтий аймгийн Галшар суманд 1 үхэр халдварт өвчний сэжиг бүхий шинж тэмдэгтэйгээр өвчилсөн байсныг устгаж, дээж авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжлүүлэхэд “Шүлхий” өвчин болох нь тогтоогджээ.  Өвчний голомтод нийт 53 хүн, 14 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж, 11 026 үхрийг вакцинжуулахаар ажиллаж байгаагаас 15 өрхийн 753 үхрийг вакцинжуулсан байна.  Өвчний шинж тэмдэг илэрсэн 9  өрхийн 32 үхрээс 24 үхрийг устгаж, 8 үхрийг тусгаарлжээ. Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх сумдад өчигдрийн байдлаар 10 үхэр шүлхий өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон байна.
Шүлхий нь салаа туурайтай мал, амьтдыг өвчлүүлэн богино хугацаанд маш хурдан тархаж үлэмж хэмжээний газар нутаг, улс орныг хамран гардаг онц аюултай гоц халдварт өвчин бөгөөд шууд хавьталын замаар малаас малд халддагаас гадна салхи, ус бэлчээр, хүн мал ялангуяа адуу зээр гөрөөс, бусад зэрлэг амьтад, шувуу зэргээр дамжин алс хол зайд үсэрхийлэн дэгддэг. Тиймээс нийслэлд мал амьтны гоц халдварт өвчин орж ирэхээс урьдчилан сэргийлэхийн тулд нийслэлийн Мал эмнэлэгийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Автотехникийн шалган бүртгэх товчоодод нэмэгдэл томилгоогоор цагдаагийн алба хаагчийг ажиллуулж байгаагаас гадна Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт  24 цагаар хяналт шалгалтын цэг, баталгаат бус замууд дээр хяналтын хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна.
Дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн шүлхий өвчний дэгдэлтийн 43 хувийг хүн дамжуулан тараадаг төдийгүй вирус хүний хувцас дээр 3 долоо хоног амьд байдаг учраас тухайн хүн энэ хугацаанд очсон газар бүхнийхээ малд өвчин халдааж чаддыг судлаачид тогтоожээ. Өвчний нууц үе 1-14 хоног байдаг.  Тиймээс онцын шаардлаггүй бол дээрх аймгийн нутаг дэвсгэрт зорчихгүй, мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг  Нийслэлийн Онцгой Комиссоос  АНХААРУУЛЖ байна.

Comments Closed

Comments are closed.