ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН БҮРТГЭЛ ТУС ДҮҮРЭГТ ХИЙГДЭЖ ЭХЭЛЛЭЭ

Багануур дүүргийн Бүртгэлийн хэлтсээс дүүргийнхээ иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, шат дамжлагыг багасгах, үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх зорилгоор дээд шатны байгууллагад хуулийн этгээдийн улсын бүртгэлийн төрийн бус байгууллагын бүртгэл хөтлөх хүсэлт уламжлан шийдвэрлүүлж, тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, сан, үйлдвэрчний эвлэл, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон шашны байгууллагын хувийн хэргийг татан авлаа.

Цаашид дээрх төрийн бус байгууллагын болон өөрчлөлт хөдөлгөөний талаарх бүртгэл дүүргийн Бүртгэлийн хэлтэст 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс хийгдэж эхэлсэн болохыг мэдэгдье.

БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС

Comments Closed

Comments are closed.