Нийслэл эх, нялхсын эндэгдлийг бууруулах зорилтот хөтөлбөр хэрэгжүүлнэ

p18gd669unjre1e1hf27hr1m9c1Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/35 дугаар захирамжаар “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих  жил”ийн ажлыг зохион байгуулахаар боллоо. Энэ ажлын хүрээнд нийслэлд амьдарч байгаа нэн ядуу, орон гэргүй, түр оршин суугчид, хөгжлийн бэрхшээлтэй, зорилтот бүлгийн эхчүүд, эмэгтэйчүүд,  хүүхдийн  бүртгэл судалгааг шинэчлэн гаргаж,  эрүүл мэндийг  дэмжих,  эрүүл  мэндийн  даатгалд хамруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм. Мөн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиудын эмч нарт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх  мэдлэг, чадварыг нь дээшлүүлж, ажлын үр дүнг тооцох юм байна. Харин дүүргийн Засаг дарга нар дүүргийнхээ онцлогт уялдуулан хийх ажил, хүрэх үр дүнгээ тусгасан бодитой ажил  төлөвлөж хэрэгжүүлэхээр болжээ. 2013 оны жилийн эцсийн  байдлаар  нийслэлийн хүн амын тоо 1 216 802   болж,  өмнөх оныхоос 32 605-аар, төрөлт 39 906 болсон нь  өмнөх оныхоос 2 882 буюу 7,22%иар  нэмэгдсэн боловч нялхас болон эхийн эндэгдэл  нийслэлийн хэмжээнд  төдийлөн буурахгүй байгааг холбогдох байгууллагуудаас мэдээлж байна.  Эхийн эндэгдлийн 60 хувийг эх барихын шалтгаантай эндэгдэл эзэлж байгаа байгаа бөгөөд аюултай үр хөндөлтийн шалтгаантай эхийн эндэгдэл нийт эндэгдлийн 25  хувийг эзэлсэн байна. Эндэгдэл буурахгүй байгаа шалтгааныг нийгмийн бусад салбаруудын хамтын ажиллагаа дутагдалтай, иргэний эрүүл мэндийн боловсрол дутмаг, жирэмсний хяналтын чанар  хангалтгүй, иргэний шилжилт хөдөлгөөнтэй холбоотой бүртгэл судалгаа муу, эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний  шатлал хоорондын уялдаа холбоо сул зэргээс үүдэлтэй гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа юм.  Тиймээс “Эх хүүхдийн эрүүл мэндийг  дэмжих жил”- ийг зохион байгуулж,  эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг сайжруулан, эрүүлжүүлэх, ялангуяа бэлгийн замаар дамжих халдвар, нөхөн үржихүйн эрхтний үрэвсэлт өвчнөөс сэргийлэх, жирэмсний хяналтын чанарыг сайжруулах, аюултай үр хөндөлтөөс сэргийлэх, төрөлтийн болон төрсний дараах үеийн тусламж үйлчилгээний  чанар,хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг зорилт дэвшүүлэн, эх нялхсын эндэгдлийг бодитоор бууруулж чадсан дүүрэг, эрүүл мэндийн байгууллагыг шалгаруулж, урамшуулах юм байна

Comments Closed

Comments are closed.