Хяналт шалгалтаас илүү зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхийг үүрэг болгосон байна.

logo2014 оны 01-р сарын 21-ний өдөр МХЕГ-аас 21 аймаг 3 хилийн боомттой видео хурал зохион байгуулсан байна. Энэ удаад Шадар сайдын шуурхай зөвлөгөөн дээр яригдсан асуудлыг МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнх танилцуулж мэдээлэл хийсэн байна.

МХЕГ-аас “Нийтээрээ эрсдэлээс сэргийлье” аяныг  хоёр үе шаттайгаар зохион байгуулж байна. Эхний шат 2012 оны 12-р сарын 16-31-ний өдрийг хүртэл зохион байгуулагдаж амжилттай өндөрлөсөн. Энэ нь шинэ жилийн баяр болохтой холбогдуулж хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдэд эрсдэлээс сэргийлэх чиглэлээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн юм. Харин хоёрдугаар үе шат нь сар шинийн баярыг угтаж  энэ сарын 13-31-ний өдрүүдэд зохион байгуулж мөн л дээрх үйлчилгээг үзүүлэх юм. Монгол Улсын шадар сайд Д.Тэрбишдагва 2014 оны сар шинийн өмнө хүнсний бүтээгдэхүүний борлуулалт сайн байгаа. Зөвхөн Архангай аймгийн Чулуут сумынхан 1,5 тэрбум төгрөгийн цагаан идээний борлуулалт хийсэн байгааг онцолжээ. Тиймээс мэргэжлийн хяналтын байцаагч нар хүнсний худалдаа эрхлэгчдэд хяналт шалгалт хийхээс илүү зөвлөн туслах үйлчилгээг түлхүү үзүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.  Түүнчлэн улсын үйлдвэрүүдийн хөдөлмөрийн аюулгүй байдал, техникийн аюулгүй байдлыг шалгах, ялангуяа Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр зэрэг томоохон үйлдвэрүүдэд дээрх шалгалтуудыг хийх шаардлагатай байгааг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт үүрэг болгосныг тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнх видео хурлын үеэр танилцууллаа. 

Үүний дараа МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнх дараах дөрвөн чиглэлээр нэгжийн удирдлагуудад үүрэг өгсөн байна.

1.2014 оныг Мэргэжлийн хяналтын байгууллагууд сахилга хариуцлагын жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулж агентлагын даргаас эхлээд бүх ажилтнууд цагаа бүртгүүлж хэвших.

2.Иргэд байгууллагаас ирүүлсэн албан бичиг удаашралтай байна. Үүний цаана асуудал шийдэгдэхгүй иргэд бухимдаж чирэгдэл үүсч байна гэдэг нь тодорхой. Тиймээс 2013, 2014 онд ирсэн бичгийн шийдвэрлэлтийг сар шинийн өмнө бүрэн барагдуулах

3.Хяналтын газруудаас ирүүлж байгаа мэдээллийн агуулга найруулга туйлын хангалтгүй байна. Иймд хяналтын газрын дарга нар судалгаа мэдээллийн агуулгыг сайтар хянаж хүнд бүрэн мэдээлэл өгөх хэмжээнд хийх. Шадар сайдын шуурхай үүрэг даалгаврын биелэлтийг Тамгын газар гардан хариуцаж биечлэн гаргаж өгч байх.

4.Даргын тушаалаар томилогдсон зургаан  ажлын хэсэгт өөрсдөө болон холбогдох ажилтнуудаа идэвхитэй ажиллуулж идэвхитэй ажиллахыг хяналтын газруудын дарга нарт үүрэг болгов.  

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Comments Closed

Comments are closed.