Сар шинийн хяналт хийгдэж байна.

logo2014.01.28

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан “Сар шинийн баярыг угтаж хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний газруудад шалгалт хийх” удирдамжийн дагуу 4 мах махан бүтээгдэхүүний цех, 17 согтууруулах ундаа худалдаалж буй хүнсний дэлгүүр, 29 хүнсний мухлаг, 8 хоол үйлдвэрлэлийн газруудад хяналт шалгалт хийж, 123 зөрчил илрүүлж, 66  зөрчлийг арилгуулж, шалгалтын явцад хоол, хүнсэнд хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнээс 54 дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулан, шинжилгээний сорилтын дүнг үндэслэн 13 дүгнэлт гаргаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, аж ахуйн нэгж, иргэдэд зориулсан 3 зөвлөмжийг боловсруулан хүргэж, шалгалтын явцын газар дээрээс нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллээ.

Сар шинийн баярыг угтаж дүүргийн Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэдээс зохион байгуулсан “Цагаан сар-2014” үзэсгэлэн худалдаанд оролцож буй 31 аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өргөн хэрэглээний хүнс, хэвийн боов, мах, сүү, цагаан идээ, нөөцийн махны худалдаалалтын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг явууллаа. Шалгалтын явцад 8 зөрчил илэрсэн бөгөөд зөрчлийг газар дээр нь арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөмж өглөө.  Шалгалтаар бууз баншны цехүүдийг “Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудас”-аар шалгаж, их эрсдэлтэй дүгнэгдсэн 1 цехийн үйл ажиллагааг актаар түр хугацаагаар зогсоож, илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 37 заалт бүхий 3 албан шаардлага үйлдэж, “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 16 дугаар зүйлийн 1,2 дах заалтын дагуу 2 иргэнд 384,000 төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ ноогдуулав.  Энэ хяналт “Нийтээрээ эрсдлээс сэргийлье” 2 сарын аяны хүрээнд хийгдэж байгаа ба 2014.01.30-н хүртэл хийгдэнэ. НМХГ-ын даргын тушаалын дагуу тус хэлтэс дээр 2014.01.30-наас 2014.02.03-ны дуустал хариуцлагатай жижүүр ажиллана.

 НМХГ-ын Багануур дүүрэг дэх хэлтэс

Comments Closed

Comments are closed.