Мэргэжлийн хяналтын удирдах ажилтны зөвлөгөөн “Нийтийг аюул, эрсдлээс урьдчилан сэргийлэхэд хяналтын байгууллагын гүйцэтгэх үүрэг, оролцоо” сэдвийн дор боллоо.

CaptureЖил бүр оны эхэнд Мэргэжлийн хяналтын байгууллагын удирдах ажилтнууд зөвлөлдөж ажлын ололт алдаа дутагдал, ирэх оны ажлаа төлөвлөн ярилцдаг. Энэ удаад Мэргэжлийн хяналтын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн “Нийтийг аюул, эрсдлээс урьдчилан сэргийлэхэд хяналтын байгууллагын гүйцэтгэх үүрэг, оролцоо” сэдвийн дор явагдлаа. Зөвлөгөөнд МХЕГ болон аймаг, нийслэл, хилийн боомт дахь мэргэжлийн хяналтын газар, албад, хэлтсийн удирдлагууд оролцож байгаа бөгөөд эрсдлийг бууруулах чиглэлээр аймаг, орон нутгийн хяналтын байгууллагуудын санал бодлоо солилцон, ярилцаж, оновчтой шийдэл гаргах, 2014 онд хяналтын чиглэлээр баримтлах бодлогоо тодорхойлон, хяналт шалгалтын үр дүн, сахилга хариуцлагыг сайжруулах талаар зөвлөлдлөө. Зөвлөгөөний эхний өдөр мэргэжлийн хяналтын байгууллагын бодлого, чиглэл, 2014 онд анхаарах асуудлууд, Засгийн газраас баримталж буй бодлогын талаар мэдээлэл хийгдэж, илтгэл тавигдсан. Мөн Шадар сайдын ахлах зөвлөх Н.Батсуурь хяналтын тухай хуулийн төслийн талаар танилцуулсан. Зөвлөгөөний хоёрдахь өдөр фокус ярилцлага “Мэргэжлийн хяналтын байгууллагын 2013 оны үйл ажиллагааны үр дүн, анхаарах асуудал, үр дүнг үнэлж дүгнэх шалгуур үзүүлэлтүүдийг оновчтой болгох нь” сэдвийн хүрээнд өрнөж, ажлаараа тэргүүлсэн, үйл ажиллагаандаа шинэлэг арга барил нэвтрүүлсэн хяналтын газрууд илтгэл тавигдсан. Мөн фокус ярилцлагуудыг дүгнэн, зөвлөмжүүдийг нэгтгэж, цаашид авах арга хэмжээ, үйл ажиллагаагаа төлөвлөж ярилцлаа. 2014 онд МХБ-ууд дараахь хяналтыг хэрэгжүүлнэ.

       Хүний аюулгүй байдалд эрсдэл үүсгэх зүйлд хяналт тавина

        Нийгмийн үр өгөөжийн төлөө ажиллана

        Давхардалгүй, харилцан уялдсан, цогц хяналтыг хэрэгжүүлнэ

        Бизнесүүдэд нийгмийн хариуцлага шилжинэ

       Хяналт шалгалтыг ойлгомжтой, нэгдсэн стандартаар хэрэгжүүлнэ.

       Мэдээллийн урсгал, ашиглалт сайжирна

 Зөвлөн туслах мэдлэг чадвартай, ёс зүйтэй хүний нөөц ажиллана.

 

Comments Closed

Comments are closed.