“Хот тохижилт, цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-аа мөрдөе.

logoМонголын уламжлалт Сар шинийн баяр болохтой холбогдуулан Монгол Улсын  шинэчлэн найруулсан “Хог хаягдлын тухай” хуулийн 8.5.1. 8.5.3. 8.5.5. 9.1.3. 9.1.4. 9.1.5. 9.2.4, 9.3, “Ариун цэврийн тухай” хуулийн 7.1. 7.4. 17.1.4 дэх заалтууд болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг үндэслэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс дараахь зөвлөмжийг хүргүүлж байна.


  1. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 61 дүгээр тогтоолоор батлагдсан “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын 2.2 дахь “Өөрийн байрны баталгаажсан эдэлбэр газраас гадна дүүргээс хариуцуулсан нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламж, явган хүний замын хог, цас мөсийг тогтмол цэвэрлэж, хальтиргаа гулгаа үүсгэхгүй, орчныг бохирдолгүй цэвэр байлгах”, 2.14 дэх “Орчныхоо хог, цасыг цэвэрлэхэд шаардагдах багаж, хэрэгслэлийг хүрэлцэх хэмжээгээр бэлтгэсэн байх” гэсэн заалтуудыг хангаж ажиллах.
  2. Дээрх журмын 2.13 дахь “7 хоног бүр гадна орчноо цэвэрлэж байх бөгөөд хот, дүүрэг, хорооноос зохион байгуулж байгаа их цэвэрлэгээний ажилд тогтмол оролцож байх” заалтыг хорооны нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх.
  3. Иргэдийн ажиллах, амьдрах таатай орчинг бүрдүүлэх үүднээс нутаг дэвсгэр дэх бүх байгууллага, аж ахуйн нэгжийг хог тээврийн гэрээтэй ажиллуулах арга хэмжээ авах, хог тээврийн гэрээ хийгдээгүй байгууллага, аж ахуйн нэгжид холбогдох хууль, журмын дагуу хариуцлага тооцож ажиллах.
  4. Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай болон үзвэр, үйлчилгээний газрууд, сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгж, байгууллагуудын гадна байрлуулах хогийн савыг Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/600 дугаар захирамжаар батлагдсан жишиг загварын дагуу байршуулах ажлыг зохион байгуулах.
  5. Хүлээсэн үүрэг хариуцлагын дагуу хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр газар, гудамж талбай, үерийн далан суваг, гуу жалганд байгаа хог хаягдлыг цэвэрлэх, хог хаяж зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шаардлага тавьж, холбогдох байгууллага, этгээдэд мэдэгдэх, таслан зогсоох арга хэмжээ авах ажлуудыг шууд хариуцан зохион байгуулж, “Хог хаягдлын тухай” хуулийн 8.5 дахь заалтад заасан хог хаягдлын талаар баг, хорооны Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажиллах.

Та бүхнийг зөвлөмжийг хэрэгжүүлж, Сар шинийг хог хаягдалгүй, цэвэр цэмцгэр угтаж ажиллахыг зөвлөж байна.

Comments Closed

Comments are closed.