Хатуу хог хаягдалд тавигдах шаардлагыг бүгдээрээ хэрэгжүүлж, Сар шинээ хоггүй угтацгаая.

solid-wasteХот суурин газрын тохилог байдлыг хангах чухал асуудлын нэг нь цэвэрлэгээ бөгөөд энэ нь хүрээлэн буй орчин, хүн амын эрүүл мэндийг хамгаалах ач холбогдол бүхий хатуу, шингэн хаягдлыг зайлуулах, цэвэрлэх, халдваргүйтгэх цогц арга хэмжээнээс бүрдэнэ. Нэг оршин суугчаас хоногт 0.5 кг, жилд 200 кг хуурай хог хаягдал, 1000 хавтгай дөрвөлжин метр талбайд 0.2 тонн хог цуглардаг гэж тооцоолдог байна.

 Өрхийн гишүүдийн мэдвэл зохих зүйлс:

Гадаа хогийн савыг хаана байгуулах вэ?

– Салхины чиглэлийн дор

– Гэр, байшин, хүнс боловсруулах, хадгалах газар, хүүхдийн тоглоомын талбайгаас 20-30 метр зайд байх

– Талбайн хөрсийг тэгшлэн нягтруулсан, цементэлсэн байх

– Тээврийн хэрэгсэл чөлөөтэй нэвтрэх замтай байх

Хогийн сав ямар байх ёстой вэ?

Өрх гэрийн хогийн сав нь:

– Гэрт 5-10, хашаанд 80-120 литрийн багтаамжтай

– Цоорч гэмтэхгүй, шингэн нэвчихгүй

– Угааж цэвэрлэхэд хялбар

– Хуванцар, металл материалаар хийгдсэн

– Ялаа, мэрэгч, нохой, муур бусад амьтдаас тагтай байлгах

Хог хаягдлаас учрах хохирол

Хүрээлэн буй орчинд: Агаар, ус-булаг, шанд, гол, мөрөн, хөрс зэргийг бохирдуулдаг.

Хүний эрүүл мэндэд:

– Гэдэсний халдварт өвчин

– Сүръеэ

– Боом

– Татран зэрэг өвчнүүдийг үүсгэхэд нөлөөлдөг байна.

Хатуу хог хаягдалтай харьцахдаа юу анхаарах вэ?

Хувь хүн:

1. Хог хаягдлаа гэртээ ангилан ялгаж, цуглуулах

2. Ялгасан хогоо дахин боловсруулах шаардлагатай газруудад тушаах

3. Гялгар уутыг эвхэж, зангидан овор хэмжээг нь багасган хогийн саванд хаях

4. Хоол хүнсний үлдэгдэл хаягдлыг зориулалтын уут саванд хийж, битүүмжлэх

5. Ууталсан хог хаягдлыг зориулалтын хогийн цэгт /саванд/ хийх

6. Хаягдлыг 3 хоногоос илүү хугацаагаар хадгалахгүй байх

Аж ахуйн нэгж, байгууллагууд:

1. Хатуу хог хаягдлыг ялган ангилах

2. Зориулалтын уут саванд хийж, амсрыг битүүмжлэх

3. Зориулалтын хогийн цэгт хаях

     Хатуу хог хаягдлаа ялган ангилсны ач холбогдол

1. Цаас, шил, мод, яс, хуванцар, металл, органик гаралтай хаягдлыг эргүүлэн ашиглах, дахин боловсруулах боломжтой болно.

2. Хогийн цэг рүү тээвэрлэх хогны хэмжээ багасна.

3. Хог хаягдлыг байгаль орчинд халгүйгээр зайлуулах боломж бүрдэнэ.

4. Хүн амын аюулгүй, цэвэр орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ.

 АМЬДАРЧ БУЙ ОРЧНОО БИД ӨӨРСДӨӨ Л ХОГГҮЙ БАЙЛГАЖ ЧАДНА.

 САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.

Comments Closed

Comments are closed.