Ажил үйлсээрээ 2013 онд дүүрэгт тэргүүлсэн байгууллага хамт олныг шагнаж урамшууллаа

Still1231_00014Багануур дүүргийн хувьд 2013 он ололт амжилт, өрнүүн бүтээлээр дүүрэн жил байлаа. Ажил үйлсээрээ хамт олон, дүүрэг орон нутгаа тэргүүлэн ажилласан байгууллага, аж ахуйн нэгж, тэргүүний хүмүүсийг шагнаж урамшууллаа. Үүнд:

  1. 1. Б.Мэндсайхан  даргатай “Бүртгэлийн хэлтэс” – 2013 оны дүүргийн “Тэргүүний төрийн захиргааны байгууллага”
  2. 2. Ж.Бат-Эрдэнэ даргатай 5 дугаар хороо – “Тэргүүний хороо”
  3. 3. М.Туулсайхан захиралтай “Боловсрол цогцолбор” сургууль – “Тэргүүний төрийн үйлчилгээний байгууллага”
  4. 4. Ш.Жаргалсайхан даргатай “Багануур-Ус” ОНӨААТҮГ – “Тэргүүний үйлдвэр, аж ахуйн нэгжийн газар”
  5. Уранчимэг захиралтай “Есөн шанд” ХХК – “Тэргүүний хувийн хэвшлийн байгууллага, ААН”
  6. Л.Хонгорзул  даргатай “Улаан загалмайн хороо” – “Тэргүүний иргэний нийгмийн байгууллага”-аар шалгарсан байна.

Still1231_00021Дүүргийн тэргүүний иргэдээр

  1. Багануур дүүргийн тэргүүний удирдагч – Цагдаагийн хэлтсийн дарга Ү.Хосбаяр
  2. Багануур дүүргийн тэргүүний  төрийн жинхэнэ албан хаагч – Татварын хэлтсийн улсын байцаагч Д.Эрдэнэтуяа
  3. Багануур дүүргийн тэргүүний эрүүл мэндийн ажилтан – ЭМН-ийн их эмч М.Шүрэнцэцэг
  4. Багануур дүүргийн тэргүүний боловсролын ажилтан –138 цэцэрлэгийн багш М.Нэргүй
  5. Багануур дүүргийн тэргүүний санхүү, банкны ажилтан –  “Боловсрол” цогцолбор сургуулийн нягтлан бодогч Б.Мөнхтуяа

Багануур дүүргийн тэргүүний инженер техникийн ажилтан – “Багануур” ХК-ийн ТАМЗХ-ийн засварын механик Д.Зоригт

Still1231_000276. Багануур дүүргийн тэргүүний ажилчин – “Багануур” ХК-ийн уулын 1-ийн өрмийн машинч Ю.Ганхуяг

7. Багануур дүүргийн тэргүүний үйлчилгээний ажилтан – “Авто жим” НӨҮГ-ын жолооч Э.Нэргүй    

8. Багануур дүүргийн тэргүүний дасгалжуулагч – Шатрын башү Ц.Батболд

9. Багануур дүүргийн соёл, урлагийн ажилтан – Соёлын ордны хөгжимчин Л.Отгонбаяр

10. Багануур дүүргийн тэргүүний  сурагч – “Боловсрол” цогцолбор сургуулийн сурагч М.Энхгэрэл

11. Багануур дүүргийн энэрэнгүй үйлстэн – ЭМН-ийн асрагч н.Нийслэл           

12. Багануур дүүргийн онцлох хүн “Электро комплект” ХХК-ний захирал Сайханбилиг

Comments Closed

Comments are closed.