Get Adobe Flash player

ГАЗАР ӨМЧИЛЖ АВАХ ТУХАЙ ХҮСЭЛТИЙГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ХҮЛЭЭН АВЧ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ

Нийслэлийн Газар өмчлөлийн ажлыг шинэчилсэн
арга хэлбэрээр зохион байгуулах талаар
Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хууль хэрэгжиж эхэлснээр /2003-2013/ 10 жилийн хугацаанд 98002 иргэн газар өмчлөн авсан нь нийслэлийн нийт хүн ам /1.226.991/-ын дөнгөж 8%-тай тэнцэж байна.
НИТХ-ын 2013 оны 05 дугаар сарын zzzz30-ны өдрийн 10/39-р тогтоолоор батлагдсан Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх 15309 га бүхий 52 газрын байршил тогтоогоод байна.
Уг тогтоолын дагуу дээрх 52 байршлыг 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган нийслэлийн хэмжээнд Хот, тосгоны төлөвлөлтийн норм ба дүрмийн дагуу 164 620 орчим иргэнд шинээр газар өмчлүүлэх боломжтой юм.
Иймд дээрх тогтоолын хэрэгжилт болон газар өмчлөлийн ажлын явцыг эрчимжүүлэхэд шийдвэр гаргах түвшний хүний оролцоог багасгаж цахимжуулах буюу газрын харилцааны үйлчилгээний цахим системийг байгуулах шаардлагатай болж байна
•    Одоогийн газар өмчлөлийн /олголт/ арга хэмжээ нь материал бүрдүүлэлтээс шийдвэр гардан авах хүртэл 6-7 удаагийн явдал, чирэгдэл болдгоос гадна шинээр газар хүссэн иргэд хэд хоногийн өмнөөс дугаарлах шаардлагатай болдог.
•    Иймд газар өмчлөлийн ажилд шийдвэр гаргах түвшний хүний оролцоог багасгаж цахимжуулах буюу газрын харилцааны үйлчилгээний цахим системийг байгуулах шаарлагатай болж байна.
•    Иргэд урт дараалал үүсгэн харъяа ДӨГХА-д ирэхгүйгээр манай байгууллагын цахим хуудсанд хандан сонгон шалгаруулалтанд оролцож, цахим системээр жагсаалтаа хянаж, шуудангаар өргөдлөө өгөн, газар өмчлөлийн гэрчилгээгээ авахдаа Өмч, газрын харилцааны албанд ирэх юм.
•    Үүний тулд төлөвлөсөн 52 байршлаас сонголт хийн цахим маягтын дагуу өөрийн мэдээллийг бүртгүүлснээр систем автоматаар иргэний өмчлөх газрын байршлын сонголтыг хийж иргэд эрх тэгш, шударга зарчмаар үйлчлүүлэх боломжийг хангана.
Энэ ажил нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсанаар ирэх он буюу 2014 оны хавраас хэрэгжиж эхлэнэ.
Сонгон шалгаруулалт зохион байгуулах
үйл ажиллаганы дараалал
Сонгон шалгаруулалтанд оролцогч www.umch.ub.gov.mn цахим  хуудсаны холбогдох хэсэгт хандах.
•    Сонгон шалгаруулалтанд оролцогч системд нэвтрэх үед иргэнд өмчлүүлэх газрын 52 байршлаас өөрийн сонирхсон байршлыг сонгож, тухайн байршлын төлөвлөлтийн зураг хэдэн иргэнд ямар хэжээтэй газруудыг өмчлөх боломжтой талаар дэлгэрэнгүй мэдээлэл мөн тухайн байршилд хэдэн иргэн бүртгүүлсэн зэрэг мэдээлэл гарч ирэх.
Сонгон шалгаруулалтанд оролцохын тулд хүсэлт гаргагчийн төрлийг заавал сонгоно. Үүнд:
•    Өөрөө /хүсэлт гаргагч/
•    Итгэмжлэгдсэн төлөөлөгч
•    Төлөөлүүлэгч гэсэн төрлөөс сонгож сонгон шалгаруулалтын анкетыг үнэн зөв бөглөх.
Уг хүсэлтийн баталгаажуулах кодыг электрон шуудан болон гар утас руу мессежээр илгээх. Дээрх кодоор баталгаажсан хүсэлтийг дата баазад бүртгэх.

About Өмч, Газрын харилцааны алба Газрын алба

Comments are closed.