Шинэ жилийн баярыг эрсдэлгүй өнгөрөөх үүднээс “Нийтээрээ эрсдлээс урьдчилан сэргийлье аян зохион байгуулах тухай” тухай аяны хүрээнд хяналт хийж ажиллалаа.

logoМХЕГ-ын удирдамж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Штаб байгуулах тухай” 534 дүгээр тушаалын дагуу МХЕГ-аас зарласан “Нийтээрээ эрсдлээс урьдчилан сэргийлье аян зохион байгуулах тухай” тухай аяны хүрээнд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, зөрчлийг шуурхай шийдвэрлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор шинэ жилийн баярын хяналтыг хийсэн. Энэ хяналт сар шинийн баярыг дуустал хугацаанд Мэргэжлийн хяналтын бүх байгууллагын хэмжээнд хийгдэнэ.

 

  1. 1.     Хяналт шалгалтын дүнгийн тухай

1.1.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын даргын баталсан 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Шинэ жилийн баярыг угтаж, хүнсний үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээний газруудад хийх шалгалт”-ын 02-03/362 дугаартай удирдамж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын даргын 534, 535 дугаар тушаал, Багануур дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлын хариуцлагыг өндөржүүлж, хариуцлагатай жижүүр томилох тухай” А/461 дүгээр захирамж зэргийн хүрээнд хүнс, хоолны үйлдвэрлэл, худалдааны газруудад 2013 оны 12-р сарын 09-нөөс 12-р сарын 31-ний өдрийг дуустал  хугацаанд Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн холбогдох  улсын байцаагч нар 1 супермаркет, 5 минимаркет, 21 хүнсний дэлгүүр, 12 хүнсний мухлаг, хоол үйлдвэрлэлийн 15 газар, бялуу үйлдвэрлэлийн 2 цехийг хамруулан хяналт хийсэн. Шалгалтаар 103 зөрчил илрүүлэн, зөрчлийг арилгуулахаар 5 хоолны газарт 48 заалттай, 4 худалдааны газарт 29 заалттай албан шаардлага гарган хүргүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч 52 зөрчлийг арилгуулаад байна. “Төгөлдөр” хүнсний дэлгүүрт худалдаалагдаж байсан “Бест бейкери” ХХК-ий үйлдвэрлэсэн хаяг шошгын зөрчилтэй 8 нэр төрлийн нийт 41600 мянган төгрөгийн 9 кг гурилан боовыг буцаан авалтыг  хийлгэсэн. Шалгалтад хамрагдсан газруудад “Хоолны хордлого, хордлогот халдвараас сэргийлэх тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах тухай” сэдвээр зөвлөмж, сэрэмжлүүлгийг 31 аж ахуйн нэгж, 10 иргэнд хүргүүлж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, орон нутгийн “BBS” телевизээр зөвлөмж, сэрэмжлүүлгийг бэлтгэн 5 удаа нэвтрүүлсэн байна. Мөн www.bnd.ub.gov.mn цахим хуудсанд өглөө. Шинэ жилийн баярын хүлээн авалт, хүндэтгэлийн зоогийн үйл ажиллагаа эрхэлж буй 5 аж ахуй нэгжийн 8 ажилтныг хамруулан “Хоол үйлдвэрлэлийн газарт тавигдах шаардлага, хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт 3 цагийн сургалтыг зохион байгууллаа. Хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, ажилтнуудын гар угаалга, халдваргүйтгэлд тавигдах шаардлагын хэрэгжилтэнд үнэлгээ өгөх зорилгоор эрүүл зүйн арчдасыг 75 цэгээс авч хэлтсийн лабораторит шинжлүүлэхэд нийт арчдасны 27 буюу 36% нь шаардлага хангахгүй үзүүлэлттэй илэрсэн байна. Сорилтын дүнг үндэслэн шаардлага хангахгүй үзүүлэлттэй илэрсэн 5 газарт угаалга, цэвэрлэгээг сайжруулах талаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүллээ. Мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээгүй, хүнсний бүтээгдэхүүний баталгаажилтгүй бүтээгдэхүүн хоол хүнсэнд хэрэглэж байсан 1 аж ахуйн нэгж байгууллагад 250.0 мянган төгрөгийн, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах талаар дотоодын хяналт шалгалтыг хэрэгжүүлээгүй 3 иргэнд 576.0 мянган төгрөгийн, “Тамхины хяналтын тухай” хуулийн заалтыг зөрчсөн 1 иргэнд 50.0 мянган төгрөгийн буюу нийт 876.0 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв. Шалгалтын явцад үйлдвэрлэж буй 2 сорьц, худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн бэлэгний чанар, аюулгүй байдалд үнэлгээ өгөх зорилгоор 68 нэр төрлийн 77 сорьцын аюулгүй байдлын болон эрүүл ахуй, чанарын үзүүлэлтийг үзүүлэхээр лабораторит шинжлүүлэн,  сорилын дүнг үндэслэн улсын байцаагчийн дүгнэлт 10-г гаргалаа.

Багануур дүүргийн “Мини макс” ХХК-ий хүнсний дэлгүүрт худалдаалж буй “Очир дагинас” ХХК-д 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр үйлдвэрлэсэн “Нарийн” хагас утлагат хиамны нитритийн агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс 0.55 мг/кг-аар, мөн өдөр үйлдвэрлэсэн “Тансаг” зайдасны нитритийн агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс 0.95 мг/кг-аар хэтэрсэн үзүүлэлттэй илэрсэн байна. “Найзууд” хүнсний мухлагт худалдаалж байсан ”Хүнс комплекс” ХХК-д 2013.12.10-ны өдөр үйлдвэрлэсэн “Илчит” хиамны нянгийн тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс 500-аар хэтэрсэн үзүүлэлттэй илэрсэн нь “Төрөл бүрийн хиам. Техникийн ерөнхий шаардлага” MNS 0108:2007 стандартын микробиологийн үзүүлэлтийн шаардлагыг хангахгүй үзүүлэлттэй байна.

 Тус хүнсний мухлагт хиамыг хадгалж буй хөргөгчний хэм +11.20С байсан бөгөөд хөргөгчний хэмийг хянадаггүй, хөтөлгөө тэмдэглэл хийдэггүй зөрчилтэй байсан ба тухайн хяналтын явцад тохируулгыг хийлгэсэн. Зөрчил гаргасан мухлагийн эзэнд дотоодын хяналт шалгалтыг хангалтгүй гүйцэтгэсэн зөрчлийг арилгуулахаар 192.0 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ оногдуулан,  барагдуулж, улсын байцаагчийн албан шаардлага хүргүүллээ. Шошгололтын шаардлага хангаагүй бялуу худалдаалж байсан 1 иргэнд 192.0 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ оногдууллаа. “Хүнсний үйлдвэрлэлийн цехэд үйлдвэрлэсэн, хоол үйлдвэрлэлийн газар, худалдааны газруудад худалдаалагдаж байгаа болон хадгалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын нөхцлийг тодорхойлж физик хэмжилтийг 26 удаа хийж, 6 зөрчил илрүүлж, зөрчлийг газар дээр нь арилгууллаа.  Шалгалтаар хадгалалтын хугацаа нь дууссан бүтээгдэхүүн худалдаалж байсан 2 хүнсний мухлагийн 3 нэр төрлийн 10 ширхэг 21700 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн 2 актаар хурааж авлаа. Шалгалтад хамрагдсан газруудад Шинэ жилийн баяр болохтой холбогдуулан “Хоолны хордлого, хордлогот халдвараас сэргийлэх арга зам”, “Хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах” сэдвээр зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэлээ. Хяналт шалгалтаар  хөргөгчийн хэмд 36 удаа хэмжилт хийж, 2 зөрчил илрүүлж, зөрчлийг газар дээр нь арилгууллаа. Багануур дүүрэгт 8 үйлчилгээний газарт 68 байгууллагын 4138 хүн шинэ жилийн арга хэмжээгээ тэмдэглэсэн ба тухайн газруудад урьдчилсан болон гүйцэтгэлийн хяналт хийж ажилласан, олныг хамарсан хордлого халдвар гараагүй байна.

  1. 2.     Хариуцлагатай жижүүрээр ажилласан тухай

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 535 дугаартай “Шинэ жилийн баяраар хариуцлагатай жижүүр ажиллуулах тухай” тушаал, Багануур дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлын хариуцлагыг өндөржүүлж, хариуцлагатай жижүүр томилох тухай” А/461 дүгээр захирамжын дагуу хэлтсийн байранд батлагдсан хуваарийн дагуу хариуцлагатай жижүүрийн үүргийг 8 ажилтан гүйцэтгэж, хэлтсийн дарга явцын хяналтыг байнга тавьж ажиллалаа.Дуудагдаж ажиллах хуваарьтай лабораторийн албан хаагчид бэлэн байдалд ажилласан байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Штаб байгуулах тухай” 534 дүгээр тушаалын дагуу 12 дугаар сарын 31-ний орой Д.Нацагдоржийн талбайд зохион байгуулагдсан арга хэмжээний үед 4 улсын байцаагч ажиллалаа. Тус арга хэмжээний үеэр шоу хөтөлбөр, урлагийн тоглолт болсон бөгөөд худалдаа, үйлчилгээ явагдаагүй байна.

Багануур дүүргийн хэмжээнд 2013-2014 оны Шинэ жилийн баярын үед цахилгаан, ус, дулаан хангамжийн байдал хэвийн хэмжээнд, тасралтгүй ажиллагаатай, нийгмийн хэв журмын байдал харьцангуй тайван, болзошгүй халдвар, хордлого гараагүй, тус хэлтэст байгууллага, иргэдээс мэдээлэл ирээгүй тайван байлаа.

Comments Closed

Comments are closed.