Шинэ оны босгон дээр иргэдэд буцалтгүй тусламж үзүүллээ

1546300_572468876173586_39590215_nДүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/503 тоот захирамжаар ар гэр эрүүүл мэндийн улмаас буцалтгүй тусламж хүссэн 7 иргэнд нийт 2 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгохоор болсон. Мөн энэ сарын 26-ны өдрийн А/508 тоот захирамжаар дүүргийн 50 иргэнд тус бүр 100,000 төгрөгийн буцалтгүй тусламжийг олгохоор болсон. Дүүргийн Засаг даргын зүгээс иргэдээс ирсэн санал хүсэлт өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэх, буцалтгүй мөнгөн тусламж хүссэн иргэдийн амьдрал ахуйг судлан, зайлшгүй шаардлагатай иргэдэд тусламжийг цаг алдалгүй үзүүлэхийг зорьж байгаа. Энэ хүрээнд шинэ оны босгон дээр захирамжуудыг биелүүлэн өнөөдөр тусламжийг гардууллаа. Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор түлээ нүүрсний хөнгөлөлтөд хамрагдаж чадахгүй байна гэсэн иргэдийн санал хүсэлт сүүлийн үед их гарч байна. Үүнтэй холбоотойгоор өмнөх жилүүдэд түлээ нүүрсний хөнгөлөлтөд хамрагдаж байсан, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад, хүнд нөхцөлд амьдарч байгаа иргэдийг тусламжид түлхүү хамрууллаа.

Comments Closed

Comments are closed.