Хүнсний болон мах, махан бүтээгдэхүүн, нийтийн хоол үйлдвэрлэх, боловсруулах үйлдвэр, газар, цехийн ажилчдын гараа угаах тухайд байнга анхаарах зөвлөмж:

logoХувь  хүний  болон  хүнсний  бүтээгдэхүүний  аюулгүй   байдлыг   хангахын   тулд  гараа   угаахдаа  дараахь  журмыг  баримтална.

  • Хуруу, хумсныхаа  завсарын   хир, бохирыг  арилтал   угаана.
  • Гарын  сарвуу, бугуйг  савангаар  угааж, дараа   нь  усаа  гоожуулан  зайлна.
  • Гараа   угаасны   дараа  гар   хатаагч  буюу   нэг  удаа   хэрэглэдэг   ариутгасан  цаасаар  арчиж   хатаана.

Таг,  цаасан  алчуурын  сав, гар хатаагч   зэрэг нь  угааж  цэвэрлэсэн   гарыг   аливаа  нэгэн  бохирдлоос    хамгаалсан   загвараар   хийгдсэн   байх  ёстой.

Хүнсний  бүтээгдэхүүн   үйлдвэрлэж  байгаа  хүмүүс   хувийн  эрүүл   ахуйг  сахих   талаар   тодорхой  хэмжээний   ойлголт  ухагдахуунтай   болсон  байх  ёстой.

Энэ нь таныг болон бусдыг эрсдэлд оруулахаас сэргийлж элдэв хордлого халдвар гаргахгүй байх тустай тул та хэрэгжүүлэн ажиллахыг зөвлөж байна.

Comments Closed

Comments are closed.