Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн лаборатори 2013 онд төлөвлөсөн ажлаа 97.6%-тай биелүүлж ажиллалаа.

logoХэлтсийн лаборатори нь 8 хүний бүтэц, зохион байгуулалттайгаар “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хуулийн дагуу Химийн лаборатори 95.3%, мал эмнэлэг, ариун цэврийн лаборатори нь 95.7%, нян судлалын лаборатори 95% чадамжтай, хэлтсийн лабораторийн нийт үзүүлэлт 95.1%-ийн чадамжтайгаар 36 төрлийн 72 бүтээгдэхүүнд 311 үзүүлэлтээр нийт 148 стандарт аргачлалаар шинжилгээ хийж үйл ажиллагаагаа явуулдаг.

 2013 онд нийт 3573 сорьцод 13464 үзүүлэлтээр шинжилгээ хийсэн ба 3.445.500 төгрөгийн орлогыг Нийслэлийн төсөвт оруулсан байна. Шинжилгээнд хамрагдсан нийт дээжийн 88 хувь нь удирдамжтай, 12 хувь нь байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хүсэлтээр шинжилсэн дээж байна.

2012 оны мөн үетэй харьцуулбал дээжийн тоо 31.8%-иар өссөн байна.  Жилийн байдлаар хүнсний шинжилгээнд хамрагдсан бүтээгдэхүүнээр судалгаа гаргахад нийт 26 нэр төрлийн 2302 бүтээгдэхүүн шинжлэгдсэн байна. Шинжилгээгээр 114 бүтээгдэхүүн 147 үзүүлэлтээр чанар стандартын шаардлага хангаагүй буюу нийт хүнсний бүтээгдэхүүний 5%-ийг эзэлж байна.

 Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн лаборатори 2013 онд төлөвлөсөн ажлаа 97.6%-тай биелүүлж ажиллалаа.

 

Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын

 хэлтсийн лаборатори

Comments Closed

Comments are closed.