Хүүхдийн байгууллагын ариун цэвэр, халдвар хамгааллын байдалд тавих дотоод хяналтыг сайжруулах тухай

logoСүүлийн үед цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд халдварт болон халдварт бус өвчний тохиолдол нэмэгдэж байгаа тул дараахи арга хэмжээг авч ажиллахыг зөвлөж байна.

Цэцэрлэгт өглөө бүр хүүхдийг хүлээн авахдаа халдварт болон халдварт бус өвчний шинж тэмдэг бүхий хүүхдийг тусгаарлан харьяа эрүүл мэндийн байгууллагад хандаж үзүүлж, мэдээлэх;

  1. Анги танхимын цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, өглөө, өдөр оройн цагаар хүүхэд байхгүй үед 15-25 минут нэвт салхижуулах, хүйтний улиралд 10-20 минут зөвхөн салхивчийг нээж, 2 цаг тутамд цэвэр агаар оруулж байх;
  2. Хүүхдийн тоглоом, сургалтын материалын тоосыг тогтмол арчиж, бохирдсон тухай бүр угааж, халдваргүйжүүлэх;
  3. Хүүхэд бүрийн шүдний оо, сойз, саван, гарын алчуурыг тус тусад нь шаардлага хангасан нөхцөлд хадгалж, угааж, халдваргүйжүүлж байх;
  4. Хүүхдийн нягтралыг багасгаж, хүүхэд бүрт өөрийн гудас, хөнжил, цагаан хэрэглэлийг хэрэглүүлж, унтахдаа хоорондын зай 0.4 м-ээс багагүй байх;
  5. Хүүхдийн хөнжил, гудас, цагаан хэрэглэлийг бохирдсон тухай бүр цэвэрлэж, өвчлөл гарсан тохиолдолд цэцэрлэгийн зөөлөн эдлэлийг дезкамерийн аргаар халдваргүйтгэл хийлгэх;
  6. Хүүхдийн гарыг бохирдсон тухай бүрт зөв угаалгаж, сургах;
  7. Хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалт, боловсруулалт, түгээлтийн байдалд тавих хяналтыг сайжруулах;
  8. Эдэлбэр газрын цэвэрлэгээг тогтмол сайн хийж, бохир усны нүх, хог хаягдлын савыг таглаатай байлгаж, хогийг тогтмол ачуулах;
  9. Унд ахуйн хэрэгцээний усны чанар аюулгүй байдлыг хангах /зөөврийн устай тохиолдолд усны савыг тогмол цэвэрлэж, ариутгах, усыг буцалгаж хэрэглэх/;
  10. Ахуйн шавж, мэрэгч устгал, ариутгал халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар улирал тутам хийлгэж, үр дүнг тооцож байх;
  11. Яаралтай тусламжийн эм тарианы хангалтыг нэмэгдүүлэх;
  12. Чанарын баталгаажилт бүхий угаалгын нунтаг, халдваргүйжүүлэлтийн бодис хэрэглэх;
  13. Бүх ажилчид хувийн ариун цэврийг сайтар сахих;
  14. Өвчлөл гарсан тохиолдолд тухайн хүүхэдтэй хамт байсан хүүхдүүд, гал тогоонд ажиллагсад, багш нарыг 7 хоногийн турш эмчийн хяналтанд байлгах.

Comments Closed

Comments are closed.