Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Хэрэглэгчдэд ээлтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”-ийг шалгаруулж “Батламж” гардууллаа.

logoНийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй хүнсний үйлдвэрлэгч нараас сүүлийн 3 жилд тогтвортой үйл ажиллагаа явуулж, бага эрсдэлтэй дүгнэгдсэн, дотоодын хяналт шалгалтыг  хэрэгжүүлж ажилладаг, тайлангаа мэргэжлийн хяналтын байгууллагад ирүүлсэн газруудаас “Хэрэглэгчдэд ээлтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”-ийг шалгаруулж, “Батламж” гардууллаа.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас энэ ажлыг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд “Хэрэглэгчдэд ээлтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”-ээр “Өгөөж чихэр боов” ХХК, “Живэртийн Оргил” ХХК, “Милко” ХХК, “Агь” ХХК, “Монгол фүүд” ХХК, “Траст Трейд” ХХК,  “Жигд хүч” ХХК, “Цавчирхангай” ХХК, “Очирдагинас” ХХК, “Ишган Трейд” ХХК, “Хангай миллс” ХХК, “Мах маркет” ХХК-ууд шалгарч, “Батламж” гардан авлаа.

Comments are closed.