НМХГ-ын Багануур дүүрэг дэх хэлтэс 2013 онд ажлын амжилт арвин байлаа.

logoЖил бүрийн 12 дугаар сард тухайн жилд хийсэн ажлаа тайлагнан үр дүнгээ тооцож, дараа жилийн ажлаа төлөвлөн амжилт алдаа оноогоо цэгнэж, амжилтаа урамшуулан ажлаа дүгнэдэг билээ.

2013 онд НМХГ-ын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс улсын байцаагч 8, төрийн үйлчилгээний 12 ажилтны бүрэлдэхүүнтэйгээр 5 ангийн 81 бүтээгдэхүүнийг нийлүүлэхээр төлөвлөснөөс 68 бүтээгдэхүүн, тусгай захиалгат 5 бүтээгдэхүүн, дотоодын 8 бүтээгдэхүүн, нийт 80 бүтээгдэхүүнийг нийлүүлж төлөвлөгөөний биелэлт 92.1%-тай А үнэлгээтэйгээр НМХГ-т ажлаа дүгнүүлсэн байна.

Тухайн жилд хийсэн ажлаас томоохон ажлын амжилтыг дурьдвал: Стандарт, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, эрсдлийг бууруулах чиглэлээр нийт 577 объектыг хамруулан хяналт шалгалтыг явуулж, шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулахаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, 110 албан шаардлагыг үйлдэн холбогдох газруудад хүргүүлж ажилласнаар шаардлагын хэрэгжилт 89,1%-тай, хуулийн хэрэгжилт 6,6%-иар өнгөрсөн оноос ахисан, 482 эрсдэлтэй объектоос 292-г хамруулсан нь өнгөрсөн оны мөн үеэс хамрагдалт 7%-иар ахисан байна.

Зөвлөн туслах сургалт сурталчилгааг түлхүү хийж иргэдийн хуулийн мэдлэгийг дээшлүүлсэн, мөн “Ард түмэн Та хаан” хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан. 2012 онд нийтдээ 408 сургалт сурталчилгаа, зөвлөмж өгч байсан бол энэ онд 533-г хийж 125-аар нэмэгдсэн байна.

2014 онд хэлтсийн хэмжээнд нийтдээ их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн 152 объектод хяналт шалгалт хийж, байгууллагын сургалтанд хамруулахаар, 50 объектод зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж “Их”, ”Дунд” эрсдэлтэй шалгагдсан байгууллагуудын эрсдлийг бууруулахад хяналтын үйл ажиллагааг голлон чиглүүлэхээр төлөвлөн МХЕГ, НМХГ-ын цахим хуудсанд иргэдэд нээлттэйгээр байршуулж зарласан.

2013 оны ажлын амжилтыг МХЕГ, НМХГ, Багануур дүүргээс өндрөөр үнэлж, МХЕГ-ын даргын жуух бичгээр Байгаль орчны хяналтын улсын байцаагч Энхжаргалын Өлзийбүрэнг, НМХГ-ын Хөдөлмөрийн аваргаар Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын ахлах, хэлтсийн ахлах байцаагч Цэндсүрэнгийн Алтансүхыг, НМХГ-ын даргын Өргөмжлөлөөр Хүнсний чанар аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Батсайханы Түмэндэлгэрийг, Багануур дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын Өргөмжлөлөөр Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Отгонжавын Будхүү, Эрх зүйч Чинбатын Ариунбаатар, хүнсний химич Ганболдын Даариймаа нарыг тус тус шагнасан.

                                                                      Түмний төлөөх Төрийн хяналт

                                                                      Төрийн минь Сүлд Өршөөж

                                                                      Түмэн олон минь амгалан байх болтугай

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын

Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс

Comments are closed.