Нарийний бүтээн байгуулалт үр өгөөжөө өгч байна

Still1224_00002Нийслэл дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт гэр хорооллыг амины тохилог орон сууц бүхий хороолол болгох, иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх чиглэлээр томоохон зорилго тусгагдсан. Энэ хүрээнд хөрс, ус, агаарын бохирдлыг буурлах, гэр хорооллыг инженерийн дэд бүтцэд холбох ажлыг дүүргийн санаачлагаар мөрийн хөтөлбөрийн эхний жилээс хэрэгжүүлж эхэлсэн. Орон нутгийн хөгжлийн сангийн 400 орчим сая төгрөгийн санхүүжилтээр 5 дугаар хорооны Нарийн хэсгийн 1-4 дүгээр гудамжны 51 өрхийг инженерийн шугам сүлжээнд холбох ажлыг 09 дүгээр сарын 06-наас эхлэн “Бурхан хясаат” ХХК гүйцэтгэж байгаа билээ. Нарийн хэсгийг инженерийн дэд бүтэц холбох ажлын эхлэл төв шугамыг 2013 оны 10 дугаар сарын 20-нд хийж гүйцэтгэсэн бол салбар шугамын ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 60 орчим сая төгрөгөөр 11 дүгээр сарын 14-нд бүрэн хийж гүйцэтгэсэн байна. Still1224_00000Одоогийн байдлаар Нарийн хэсгийн 19 айл дулаан, цэвэр бохир усны шугамд бүрэн холбогдоод байгаа бол 3 айл бохирт холбогдоод байгаа бол 32 айл холбогдох боломжтой болсон байна. Өнөөдрийн байдлаар дулаан цэвэр усны 17 худаг, 928м шугам, бохирын 26 худаг, 754м шугам татах ажлыг “Бурхант хясаат” ХХК бүрэн хийж гүйцэтгэсэн бөгөөд 5 дугаар хорооны Нарийн хэсгийн 1-4 дүгээр гудамжны 51 айл, өрхөөс 19 айл өрх төвлөрсөн шугамд холбогдон нүүрс түлэхгүй, утаа үйлдвэрлэхгүй, тохилог амины орон сууцад амьдарч байна.

Comments are closed.