“Нүүрэнтэйн илч” ТББ-ын шинэ жил боллоо

Still1219_00003Багануурчууд бид хар алтны уурхайн болсон Нүүрэнтэйн хөндийд амьдарч өгөөж буяныг нь хүртэн буй. Тэгвэл Нүүрэнтэйн хөндийгөөрөө овоглосон, олон сайхан уурхайчдыг эгнээндээ нэгтгэсэн “Нүүрэнтэйн илч” ТББ-ын шинэ жилийн баярын цэнгүүн энэ сарын 18-нд боллоо. Тус ТББ нь 2007 онд байгуулагдсан бөгөөд уурхайгаас хөдөлмөрийн чадвар алдалттайгаар гарсан 320 гаруй гишүүнийг эгнээндээ нэгтгэсэн өнөр хамт олон юм. Багануурын уурхайн хамт олны дундаас Монгол Улсын уул уурхай, эрчим хүч, тээврийн салбарт хөдөлмөр бүтээлээрээ нэр алдраа дуурсгасан олон саячууд одоо Нүүрэнтэйн илч ТББ-д харкяалагдан бахархал болж байдаг юм. Хөдөлмөр бүтээлээ алтан уурхайдаа зориулсан эдгээр хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд нөхөн олговор олгуулах, хөдөлмөр бүтээлийг олон нийтэд таниулах зорилготой байгуулагдсан ТББ гэдэг утгаараа гишүүдийнхээ эв нэгдэл дээр ажил үйлс нь өөдрөг явдаг гэдгийг тус байгууллагын тэргүүн Ч.Дашбаатар хэлж байна. Still1219_00001Тус хамт олны эгнээнээс төрөн гарсан гавъяат уурхайчин 2, хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт уурхайчин 2, Алтангадас одонт уурхайчин 12, Хөдөлмөрийн хүндэт медэльтан 6, МУ-ын тэргүүний уурхайчин 50, Онц тээвэрчин 35, Осолгүй манлай тээвэрчин 35, салбарын яамны шагналтан 20 гаруй уурхайчин байдаг бол 2013 онд Нүүрэнтэйн илч ТББ-ын гишүүдээс МУ-ын тэргүүний уурхайчин цол тэмдэгээр Ш.Сүхтөмөр, С.Сарантуяа, Ж.Батжаргал, Ц.Ганболд, Т.Баярсайхан, С.Батсайхан, А.Алтанцоож, Б.Бадрах, Ч.Баярсайхан, Х.Дамдинсүрэн, Д.Батбилэг нар шагнагдлаа. Мөн салбарын яамны эжжх бичгээр Д.Цоодол, А.Мөнх-Эрдэнэ, О.Сэмшадав. Г.Эрдэнэбүрэн, Р.Ганбаатар, Б.Булган, Л.Наранцэцэг, Ц.Наранбаатар, Д.Ганбаатар,, Ж.Ганболд нар шагнадсан байна. Тус хамт олон хийсэн ажилтай, эх орныхоо хөгжил цэцэглэлт, нийслэл Улаанбаатарын галыг манах их үйлсэд амжилт гаргасан хүмүүс. Тийм ч учраас энэхүү хамт олны дундаас энэ үдэш Онц тээвэрчин 2, Осолгүй манлай жолооч мөн төрөн гарлаа.

Still1219_00002Шинэ жил хаяанд ирж, хаа сайгүй энэ жилийн ололтоо дүгнэн ирэх жилийн төлөвлөгөөгөө ярилцан байна. энэ л үед Нүүрэнтэйн илч ТББ-ын шинэ жилийн баярын цэнгүүн болж гишүүн уурхайчидтайгаа амжилт бүтээлээ ийн дүгнэлээ. Гишүүдийнхээ, нийт багануурчуудынхаа эрх ашгийн төлөө зогсож байгаа тус хамт олны цаашдын ажилд амжилт хүсье.

Comments are closed.