Нийслэлийн 2013 оны шилдэг хүүхдүүдийг шалгаруулна

p18bv8rqco172lcb71ghd1j8i169m2Өөрийн мэдлэг, авьяас, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн сурлага, спорт, урлаг болон бусад төрлөөр амжилт гарган манлайлсан хүүхдүүдийг “Нийслэлийн шилдэг хүүхэд”-ээр шалгаруулж урамшуулах тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Нийслэлийн шилдэг хүүхдийг

 “Шилдэг тамирчин хүүхэд”
“Шилдэг авьяаслаг хүүхэд”
“Шилдэг бүтээлч хүүхэд”
“Шилдэг оюунлаг хүүхэд”
“Шилдэг манлайлагч хүүхэд” гэсэн 5 номинациар шалгаруулах юм.
“Шилдэг тамирчин” хүүхдийг спортын өндөр амжилт гаргасан спортын төрлөөр тогтмол хичээллэж, өөрийгөө хөгжүүлсэн, олон улс, улс, нийслэлийн хэмжээний уралдаан тэмцээнүүдэд оролцож, өндөр амжилт гарган цол зэрэг хүртсэн зэрэг шалгуураар дүгнэх бол “Шилдэг авьяаслаг” хүүхдийг урлагийн өндөр амжилт гаргасан, яруу найрагч, дуу, бүжиг, хөгжим гэх мэт урлагийн төрлөөр тогтмол хичээллэж, өөрийгөө хөгжүүлсэн байх, олон улс, улс, нийслэлийн хэмжээний уралдаан тэмцээнүүдэд оролцож, өндөр амжилт гаргасан, тайлан тоглолт, уран бүтээл хийж олны хүртээл болгосон байх зэрэг үзүүлэлтээр шалгаруулах юм. Нийслэлийн шилдэг хүүхдээр шалгарсан хүүхдүүдийг шагнах ёслолын ажиллагаа 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 13:30 цагт Нийслэлийн иргэний танхимд болно.

Comments are closed.