Усан спорт боулингийн төв үйл ажиллагаагаа эхлүүлнэ

1526583_340202926122682_890533789_n 1517450_340202882789353_1391361498_n1504940_340202916122683_1304000613_nБагануурчууд бидний удтал хүлээсэн усан спорт боулингийн төв үйл ажиллагаагаа энэ сарын 19-нд буюу маргааш эхлүүлэх гэж байна. Шинэчлэлийн Засгийн газар, Нийслэлийн төр захиргаа, Багануур дүүргийн Засаг дарга, ЗДТГ-ын баг хамт олон хүүхэд залуучуудад чиглэсэн олон төрлийн үйл ажиллагааг явуулж, энэ чиглэлд хөрөнгө оруулалтыг ч багагүй хийж, дэмжиж байна. Залуучууд ч спиртийг бус спортыг сонгож байна. Шинэ оны босгон дээр нэгэн шинэ төв ийнхүү Багануурчуудынхаа өмнө үүд хаалгаа нээж байгаа бөгөөд нээлтийн ёслол 10 цагт болох юм. Нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн хүн бүрт тухайн өдөр боулингийн төвөөр үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрх олгохоос гадна хамгийн түрүүнд ирсэн цөөхөн хүмүүст тусгайлан сюрприз барихаар тус хамт олон төлөвлөөд байгаа юм байна. Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжийг олгож байгаа тус төв нь фитнес клубтэй бөгөөд та бүхэн усан спортын анхан, дунд, дээд шатны сургалтад хамрагдах, боулинг тоглох, фитнесээр хичээллэх боломжийг олгож байна. Та бүхэн маргааш өглөө 10 цагт усан сдорт боулингийн төвийн нээлтэд хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.

Comments are closed.