Нийслэлийн Газар Өмчлөлийн явцын мэдээ

z2003 оны 5 сарын 1-ний өдрөөс “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль” хэрэгжиж эхэлснээс хойшх 10 жилийн хугацаанд Улаанбаатар хотын газар өмчлөлийн явц Нийслэлийн Засаг даргын 93 удаагийн захирамжаар нийт 96583 иргэнд 5057,11 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэгүйгээр өмчлүүлсэн байна.Улаанбаатар хотын газар өмчлөлийн өнөөгийн байдлыг дүүрэг бүрээр харьцуулбал:
–       Баянгол дүүрэгт 5621 иргэнд, 246.62 га газар
–       Баянзүрх дүүрэгт 22137 иргэнд, 1150.92 га газар
–       Сүхбаатар дүүрэгт 9574иргэнд, 473.60 га газар
–       Сонгинохайрхан дүүрэгт 26849 иргэнд, 1491.47 га газар
–       Чингэлтэй дүүрэгт 15660 иргэнд, 771.51 га газар
–       Хан-Уул дүүрэгт 10565 иргэнд, 561.18 га газар
–       Багануур дүүрэгт 3349  иргэнд, 210.46  га газар
–       Багахангай дүүрэгт 217 иргэнд, 14,88 га газар
–       Налайх дүүрэгт 3182 иргэнд, 169.31 га газар тус тус гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөгдсөн байна.
Хуулинд заасан 700 м2 газрын 25 хувь хүртэлх газар эзэмшиж буй 241 иргэн 0.138 га газрыг Засгийн газраас тогтоосон  үнээр буюу  1 м2 газрыг 13200 төгрөгөөр өмчлөн авч өмнө нь гэр бүлээрээ газраа хамтран өмчилсөн 1217 иргэн хамтран өмчлөгчийн эрхээ өрхийн нэг гишүүндээ шилжүүлэх шийдвэрийг гаргуулж өрхийн бусад гишүүд газар өмчлөх эрхтэй болсон.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Монголын Мянганы сорилтын сангийн Хөрөнгийн эрхийн төслийн хүрээнд “Гэр хорооллын хашааны газрын өмчлөл ба эрхийн бүртгэлийн ажил”-ыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт “Иргэдэд газар өмчлүүлэх ажил”-ыг эрчимжүүлэх аян  үргэлжлэн явагдаж байна.
777Багануур дүүргийн иргэдэд Засгийн газраас тогтоосон  үнээр буюу  1 м2 газрыг 3600 төгрөгөөр  өмчлүүлж  2013 оны байдлаар Нийслэлийн засаг паргын 13 удаагийн захирамжаар 2 хороо Булагтай хэсэгт 114 иргэн 5-р хороо Нарийн нуур хэсэгт 368 иргэнд эзэмших эрх үүсгэлгүйгээр шууд өмчлүүлээд байна.Жилийн эцсийн байдлаар дүүрэгт нийт 708 иргэн газар өмчлөх шийдвэр гаргуулаад байна.
666

Comments are closed.