Багануур дүүрэгт Галын аюулаас урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион явагдлаа

01Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс нь ОБЕГ-ын  1/1088 дугаар албан бичиг, НОБГ-ын даргын А39 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2013 оны 05 дугаар сарын 09-ны өдөр Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн инженер монтёр, гэрлийн байцаагч нартай хамтран 1,4,5 дугаар хорооны гэр хорооллын  3625 айл өрхийн  цахилгааны аюулгүй байдалд үзлэг шалгалт явууллаа. Гамшгаас хамгаалах урьдчилан сэргийлэх чиглэлээр “Гэр хорооллыг  ГАУС, “Онцгой байдлын алба”-г сурталчилах өдөрлөгийг 05 дугаар сарын 10-ны өдрийн 10:00-13:00 цагийн хооронд дүүргийн Нацагдоржийн талбайд зохион явуулж, өдөрлөгийн үйл ажиллагаанд 13 ААНБ-ын  340  ажилтан, албан хаагч, сурагч, иргэд оролцож, ГАУС сурталчилгааны өнгөт хэвлэмэл хуудас 400 ширхэгийг иргэдэд тараалаа. Өдөрлөгийн үйл ажиллагааны үеэр Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүн дүүргийн 1, 3 дугаар хорооны айл өрхүүдэд хөдөлгөөнт ухуулга сэрэмжлүүлгийг хийж, гал түймэр унтраах авралтын ажиллагааны үзүүлэх сургуулийг явууллаа.

03

02

 

 

Comments are closed.