Багануур дүүргийн Тоглоомын газруудад хамтарсан хяналтыг хийлээ.

togloomБагануур дүүргийн Цагдаагийн хэлтэстэй хамтран “РС-тоглоом” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд дүүрэгт “РС” тоглоомын үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж,иргэний үйл ажиллагаанд шалгалтыг 2013.12.07-09-ний хооронд  хийлээ. Шалгалтанд дүүрэгт цахим тоглоомын үйл ажиллагаа явуулж байгаа 7 иргэний 7 тоглоомын газар буюу шалгалтанд хамрагдвал зохих газрууд 100% хамрагдлаа.

Шалгалтаар  гар угаах санамж байршуулаагүй, ариутгалын бодисын нэр, хэрэглэх зааврыг бүрэн бичиж хаяглаагүй зөрчлийг газар дээр нь арилгуулсан ба ажилчдын хөдөлмөр хамгааллын хувцсыг  ажлын байранд угааж цэвэрлэх нөхцлийг бүрдүүлэх, ажлын байрны агаарын хэм, харьцангуй чийглэгийг хянах  хэмжих хэрэгслээр хангагдах асуудлуудыг тавьж шийдвэрлүүллээ.

Шалгалтаар тоглоомын газруудын ажлын байр нь зориулалтын бус, 57,1% нь нийтийн эзэмшлийн орон сууцны 1 давхарт байрлан үйл ажиллагаа явуулдаг зэргээс шалтгаалан зай талбай бага, компьютерийн тоо ихээс нэг тоглоомонд ногдох талбай хангалтгүй /1,03-2 м.кв/, ажлын байранд хийсэн физик хэмжилтээр харьцангуй чийглэг 18-29% буюу зөвшөөрөгдөх хэмжээнээс бага, ариун цэврийн дүрэм, цэвэрлэгээ үйлчилгээ хийх заавар, журамгүй, цэвэрлэгээ, үйлчилгээ хангалтгүй, компьютер тоглоомын гар /мауз/-ыг цэвэрлэдэггүй, ариутгал, халдваргүйтгэлийн бодис хэрэглэдэггүй, үйлчилгээний төлбөрийн тасалбаргүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрлээ.

Дүүргийн үйл ажиллагаа явуулж буй  тоглоомын газруудын ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангалтгүй, тухайлбал комьютерийн гар /мауз/-ыг цэвэрлэдэггүй байдал нь улмаар халдварт өвчин дамжих, хүүхдүүд их хэмжээгээр бөөгнөрөн цуглаж, нягтрал их байгаа нь  амьсгалын замын халдварт өвчин, ялангуяа томуу, томуу төст өвчин дэгдэлт хэлбэрээр гарах нөхцлийг бүрдүүлж байна.

Шалгалтанд хамрагдсан тоглоомын газруудын ажилтан, эздэд үйлчилгээний соел, ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл, галын аюулгүй байдлын талаар мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллалаа.

Тус дүүрэгт “Соёл урлагын төлбөрт үйлчилгээ явуулах” журмын 3.6.4, 3.6.5, 3.6.8 дахь  заалтуудын хэрэгжилт хангалтгүй байна. Дүүрэгт компьютер тоглоомын цэгийн тоо өмнөх жилээс /4-өөр/ багасаж, 1,4 дахин буурсан байгаа боловч ажлын байр нь зориулалтын бус, дийлэнх нь нийтийн эзэмшлийн орон сууцанд байрладаг /57,1%/ нь тэдгээрийн нэг тоног төхөөрөмжид ногдох талбай багасаж, үйлчилгээний болон үйлчлүүлэгчдийн талбайн хэмжээ хангалтгүй байгаатай холбоотойгоор ажлын байрны ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм зөрчигдөх зөрчил дутагдал нийтлэг илэрч байна.

 Хяналтанд хамрагдсан газрууд нь дүүргийн Үйлдвэрлэл Тохижилт Үйлчилгээний хэлтсээс баталсан дотоод журам, цагийн хуваарьтай, ажлын байр нь цэвэр бохир ус, халаалтын хувьд төвлөрсөн болон хэсгийн системд холбогдсон, мэргэжлийн байгууллагаас олгогдсон дүгнэлт зөвшөөрөлтэйгээр,  тухайн чиглэлээр дагнан 3-8 жил үйл ажиллагаа явуулж байгаа ба үйлчилгээний орчны тоноглол, техник, тоног төхөөрөмжийг сүүлийн үеийн дэвшилтэт хэлбэрээр өөрчлөн сольж, үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэхэд анхаарч ажилласан, үйлчилгээний чанар, нэр төрөл шаардлагад нийцсэн. Ажлын байранд мөрдөх дотоод журам болон үйлчилгээний үнэ тариф, цагийн хуваарийг шинэчлэн хийж мэдээллийн самбарт байрлуулсан. Насанд хүрээгүй иргэнд журамд заасны дагуу цагийн хуваарийг баримтлан үйлчилдэг байна. Үйлчилгээний орчин, тоноглолыг сайжруулж, сүүлийн үеийн LSD, Plazma дэлгэц бүхий тоног төхөөрөмжөөр хангагдсан. Тамхи татахыг хориглосон анхааруулга, тэмдэг байршуулсан. Нийтийн эзэмшлийн орон сууцанд байрлах тоглоомын газрууд нь орцны хаалганаас тусдаа тагтыг ашиглан үйлчлүүлэгчдийн хаалгыг гаргасан байдаг. Хог хаягдал зайлуулах гэрээг мэргэжлийн байгууллагатай хийсэн. Мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйтгэл хийлгэсэн зэрэг ололттой талууд байна.

 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН

БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

Comments are closed.