Cурагчид 2013 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс амарна

Still0901_00003Боловсрол, шинжлэх ухааны яамнаас манай орны байгаль, цаг уурын онцлог, хот, хөдөөгийн амьдрал, аж ахуйн ялгаатай байдал, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх шаардлагад нийцлүүлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг өөрчилсөн байна.

Энэ хичээлийн жилд Улаанбаатар хотын сурагчид дорхи хуваариар амрах юм.

Хичээлийн жилийн 2 дугаар улирлын амралт:
 I–V ангийн сурагчид 2013 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны 1 дүгээр сарын 26-ныг дуустал 5 долоо хоног;
 VI-IX ангийн сурагчид 2014 оны 1 дүгээр сарын 04-нөөс 26-ныг дуустал 3 долоо хоног;
 X-XII ангийн сурагчид 2014 оны 1 дүгээр сарын 11-нээс 26-ныг дуустал 2 долоо хоног тус тус амарна.

Хичээлийн жилийн 3 дугаар улирлын амралт:
Бүх сурагчид 2014 оны 3 дугаар сарын 29-нөөс 4 дүгээр сарын 06-ныг дуустал 1 долоо хоног амарна.

Энэ хичээлийн жилд хөдөөгийн сурагчид дорхи хуваариар амарна.

Хичээлийн жилийн 2 дугаар улирлын амралт:
 I–V ангийн сурагчид 2014 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 2 дугаар сарын 09-нийг дуустал 4 долоо хоног

VI-IX ангийн сурагчид 2014 оны 1 дүгээр сарын 25-наас 2 дугаар сарын 09-нийг дуустал 2 долоо хоног;
 X-XII ангийн сурагчид 2014 оны 2 дугаар сарын 1-нээс 09-нийг дуустал 1 долоо хоног тус тус амарна.

Хичээлийн жилийн 3 дугаар улирлын амралт:
Бүх сурагчид 2014 оны 3 дугаар сарын 29-нөөс 4 дүгээр сарын 13-ныг дуустал 2 долоо хоног амарна.

Сурагчдын амралтыг хугацааг хот, хөдөөгөөр ялгаатай тогтоож өгсөн ч хичээлийн жилд бага, дунд, ахлах ангийн сурагчдын хичээллэх болон амрах нийт хугацаа хот, хөдөөгүй адил байна.
Энэ хичээлийн жил ерөнхий боловсролын сургуулийн бүх ангиудад 6 дугаар сарын эхний долоо хоног буюу 6 дугаар сарын 7-ны өдөр гэхэд дуусах аж.

Comments are closed.