Дүүрэгт халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэг 70%-тай явагдаж байна

7d7a97d52053f8ffbigХалдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнээс үүдэлтэй нас баралтыг бууруулах,  умайн хүзүү, хөхний өмөнг эрт илэрүүлэх зорилгоор улсын хэмжээнд 30, 33, 36, 39, 42, 45, 48, 51, 54, 57, 60 насныханд хийгдэж буй умайн хүзүүний өмөн, чихэрийн шижин, артерийн даралт ихсэх өвчний эрт илэрүүлгийн үзлэг манай дүүрэгт нийслэлийн хэмжээнд хамгийн өндөр буюу 70%-тай явагдаж байна.Эрт илэрүүлгийн үзлэгт хамрагдсанаар  артерийн даралт ихсэх өвчтэй байж болзошгүй 403, артерийн даралт ихсэх өвчтэй 57, чихэрийн шижин өвчний эрсдэлтэй 264, чихэрийн шижинтэй 14, умайн хүзүүний өмөнгийн шинжилгээ эерэг гарсан 255, хавдарын урьдал өвчин 82, умайн хүзүү, хөхний өмөн 2 илэрч эмчилгээнд хамрагдаад байна.

 Эрт илэрүүлгийн үзлэгт хамрагдах нь таны эрүүл мэндийг хамгаалах нэгэн алхам бөгөөд  артерийн даралт ихсэх, чихэрийн шинжин, хавдарын урьдал өвчин, умайн хүзүү, хөхний өмөнг эрт илэрүүлж эмчилэх боломжтой тул зорилтод бүлгийнхэн буюу дээрх насныхан үзлэгтээ идэвхтэй хамрагдана уу.

Comments Closed

Comments are closed.