ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙГ ДҮҮРЭГТЭЭ БҮРЭН ШИЙДВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ

Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Улсын ерөнхий бүртгэгч, улсын бүртгэгч хамт гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулж хугацаа алддаг байсныг тухайн бүртгэлийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулах, иргэдэд ойртуулах зорилгоор дүүргийн Бүртгэлийн хэлтэст шийдвэрлэгддэг боллоо.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 1447 дугаар Тушаалаар Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд улсын бүртгэгч дангаар гарын үсэг зурж, баталгаажуулах эрхийг олголоо.

Энэхүү тушаал нь энэ оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх тодруулбал, Эд хөрөнгийн гэрээний эрхийн бүртгэлийн яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт үзүүлэх нөхцөл бүрдэж байна.

 БАГАНУУР ДҮҮРГИЙН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС

Comments are closed.