Дүүргийн ЖДҮЭрхлэгчид 5 дах үзэсгэлэн худалдаандаа амжилттай оролцлоо

1426136_178020289071564_1659239192_nӨнгөрөгч 11 сарын 29-өөс 12 сарын 1-ний өдрүүдэд “Мишээл Экспо” төвийн үзэсгэлэнгийн танхимд нийслэлийн 130 гаруй үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах “Улаанбаатарт Үйлдвэрлэв” 2013 үзэсгэлэн худалдаа боллоо. Энэхүү үзэсгэлэн худалдаанд Багануур дүүргийн “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв” НӨҮГ-ын бойжуулах төвд үйл ажиллагаагаа явуулж байгаа үйлдвэр эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, борлуулалт хийлээ. “ЖДҮДТ” НӨҮГ нь байгуулагдсан цагаасаа эхлэн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх, тэдний бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулах, харилцан туршлага судлуулах үүднээс үзэсгэлэн худалдаануудад оролцсоор ирсэн. Энэхүү үзэсгэлэн худалдаа нь энэ онд оролцсон 5 дах  үзэсгэлэн худалдаа бөгөөд энэхүү үзэсгэлэнд дүүргийн 8 үйлдвэр эрхлэгч 19 сая төгрөгийн 5 нэр төрлийн бүтээгдэхүүнтэй оролцсноос нийт 5 сая 600 мянган төгрөгийн борлуулалт хийсэн байна.

Comments are closed.