Багануур дүүргийн 1,5-р хорооны нутаг дэвсгэр дэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг боловсруулна

images77Нийслэлийн Засаг дарга “Гэр хорооллын хоёрдугаар ээлжийн дахин төлөвлөлтийн тухай”  А/1044 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу  Гэр хорооллын дахин төлөвлөлт хийхээр батлагдсан 2-р ээлжийн 8 байршлын нэгж талбарт хамрагдсан газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч иргэд, аж ахуйн нэгжийн судалгааг 2013 оны 12 дугаар сарын 05-ны дотор гаргахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар, Гэр хорооллын орон сууцжуулах төсөл ОНӨҮГ-т үүрэг болголоо.  Мөн тухайн байршилд газар эзэмших, ашиглах эрх, шилжүүлэх үйл ажиллагааг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг боловсруулан батлуулах хүртэлх хугацаанд түр зогсоохыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгажээ. Гэр хорооллын дахин төлөвлөлт хийхээр батлагдсан 2-р ээлжийн 8 байршлын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг боловсруулан батлуулах хүртэлх хугацаанд Хот байгуулалтын тухай хуулийн 24.2-т заасны дагуу хот байгуулалтын бусад үйл ажиллагааг түр зогсоохыг нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газарт үүрэг болголоо. Нийслэлийн ИТХ-ын 9 сарын 26-ны ээлжит хуралдааны 12/43 тоот тогтоолоор  Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 2-р ээлжийн байршлыг тогтоосон бөгөөд энэхүү байршилд Багануур дүүргийн 1,5-р хорооны нутаг дэвсгэр дэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 78,7 га-д хийх юм. Энэ нь 4200 хүн амтай, нийт 270 нэгж талбар хамарч байгаа бөгөөд төлөвлөлтөөр хүн ам нь 6052 хүрэхээр тооцсон байна. Ийн дахин төлөвлөснөөр орон сууцны 60, гэр сууц 1180, худалдаа үйлчилгээний 2 барилга байхаар төлөвлөжээ.

Comments are closed.