Ж.Оюунчимэгт дэмжлэг үзүүллээ

Still1204_00001Нийслэлийн өдрийг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Шилдэг Тохижилт үйлчилгээний ажилтныг шалгаруулан шагнасан билээ. Улаанбаатар хотын ЗАА-наас дүүргүүдийн дунд 7-р сараас 10-р сарын хооронд “Хоггүй хот, хоггүй хороо” болзолт уралдаан зарласан бөгөөд тус уралдааны шилдгээр шалгарсан дүүргийн ЗДТГ-т өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулсан бол шилдэг ажилтан болсон ТҮК-ийн 18 ажилтныг Хонконг, Сингапур улс руу аялах эрхийн бичгээр шагнасан байна. Энэхүү 18 ажилтны нэгээр Багануур дүүргийн “Авто жим” НӨҮГ-ын зам талбайн үйлчлэгч Ж.Овунчимэг шалгарсан бөгөөд удахгүй Хонконг, Сингапур улс руу аялах гэж байна. үүнтэй холбоотойгоор дүүргийн Засаг дарга М.Гончигжав түүнийг энэ сарын 03-ны өдөр хүлээн авч уулзан аялалын зардалд 500,000 төгрөгийн дэмжлэг үзүүллээ.

Comments are closed.