2013 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын сонгон шалгаруулалтад ажилласан иргэдийг урамшууллаа

Still1127_00003Шинэчлэлийн Засгийн газраас төрийн худалдан авах ажиллагааны талаар авч хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд Засгийн газрын тогтоолоор Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах мэргэжлийн байгууллага болох Худалдан авах ажиллагааны газар байгуулагдсан. Багануур дүүргийн хувьд Худалдан авах ажиллагааны алба байгуулагдан нийслэл, дүүргийн болоод орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудын тендрийг зарлан ил тод нээлттэйгээр ажилласаар байна. Хамгийн их хар дагуулдаг тендрийг иргэдэд нээлттэй ил тод болгох үүднээс иргэдийн болон ТББ-ын төлөөллийг тендрийн үнэлгээний хороонд ажиллах эрх олгох А3 сертификат эзэмшүүлэх сургалтанд хамруулсан. Сургалтанд хамрагдан “Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн дагуу Багануур дүүргийн 2013 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын сонгон шалгаруулалтад дүүргийнхээ иргэдийн төлөөлөн идэвх санаачлагатай ажилласан иргэн Н.Сумхүү, болон н.Тодцэцэг нарыг өнөөдөр урамшууллаа.

Н.Сумхүү нь 22 сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны гишүүнээр 320 цаг ажиллан 800,000 төгрөгийн урамшуулал гардан авсан бол 240 цаг ажилласан н.Тодцэцэг 600,000 төгрөгийн урамшуулал авлаа. Иргэн та ч бас сонгон шалгаруулалтанд оролцох боломж байгаа бөгөөд Сангийн яамны А3 сертификатын сургалтанд хамрагдан шалгалтаа өгснөөр хамгийн тендэр зохион байгуулахад оролцох боломж бүрднэ.

Comments Closed

Comments are closed.