Шингэрүүлсэн шатдаг хийтэй харьцахдаа болгоомжтой байхыг зөвлөж байна.

hiiШинэ жил болох гэж байгаатай холбогдуулан худалдаа нийтийн хоолны газруудад аюулгүй байдлыг хангуулах үүднээс экологийн цэвэр түлш болох шингэрүүлсэн шатдаг хийг аюулгүй ашиглах талаар дараах ЗӨВЛӨМЖ-ийг өгч байна.

 Энэ хий алдагдахад шууд залгиур хоолой руу ордог учир амьсгал боогдох болон үхэлд хүргэх аюултай. Мөн маш шатамхай, тэсрэмтгий хий учраас хий алдагдаж байгаа эсэхийг байнга шалгаж тусгай сэрүүн нөхцөлд хадгалах хэрэгтэйба галын аюултайг анхаарах хэрэгтэй. Зочид буудал, худалдааныхан, нийтийн хоолны газрууд онцгой анхаарах

 

Хийн тоног төхөөрөмж ажиллуулахад анхаарах зүйлс

 

·         Хийтэй баллоныг дулаан үүсгэгч буюу халаах хэрэгслээс 1 метр, ил галаас 5

метрээс доошгүй зайд байрлуулна;

·         Хийн тоног төхөөрөмжийг ажиллуулж байх үед хараа хяналтгүй орхихгүй байх;

·         Агааржуулагч ажиллуулах эсвэл өрөөний салхивчийг нээлттэй байлгах;

·         Баллон солих үед ил гал гаргахгүй байх, цахилгаан тоног төхөөрөмжийг салгасан байх;

·         Хийн тулга /плитка/-н дээр болон түүний ойролцоо амархан шатах эд зүйлс байрлуулж болохгүй;

·         Хийн төхөөрөмжийг ажиллуулж дууссаны дараа баллоны хаалтыг заавал хаах;

·         Хийн плитканы хаалтыг зориулалтын бус зүйлээр /бахь, чимхлүүр, хөшүүрэг гэх мэт/ эргүүлж болохгүй;

·         Хийн хоолойноос уяа уяж болохгүй;

·         Хийн тоног төхөөрөмж ашиглах дүрмийг мэддэггүй хүнийг хийн тоног төхөөрөмжийг ажиллуулахгүй байх;

·         Хийн баллоныг нарны гэрлийн шууд тусгалаас хамгаалах буюу хэт халааж болохгүй;

·         Хангагч байгууллагаас олгосон хэрэглэгчийн дэвтэр, зааварчилгааг мөрдөж ажиллах;

Шинэ жил болохтой холбогдуулан шингэрүүлсэн шатдаг хийн хэрэглээ ихсэх тул та бүхнийг аюулгүй байдлаа ханган ажиллахыг зөвлөж байна.

Comments Closed

Comments are closed.