Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2014 онд шалгалт хийх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх объектыг сонгож байна.

logo“Төрийн хяналт шалгалтын тухай хууль”-д заасны дагуу 64029 аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээнээс хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, нийгмийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эсэхэд эрсдэлийн үнэлгээ хийхэд 13323 объект эрсдэл бага, 38557 объект эрсдэл дунд, 12149 объект эрсдэл ихтэй үнэлэгдлээ. Мэргэжлийн хяналтын байгууллагын хүний нөөц, санхүүгийн боломждоо тулгуурлан эрсдэлийн их, дунд үнэлэгдсэн объектоос сонгож 2014 онд шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөлт хийж байна.

            Хуульд заасны дагуу 2013 оны 12 дугаар сарын 1-ний дотор шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх объектын нэрийг олон нийтэд зарлах болно.

 

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын

Эрсдлийн удирдлагын баг

Comments Closed

Comments are closed.