Зөвлөмж

Шинэ жил болохтой холбогдуулан дараахь зөвлөмжийг хүргүүлж байна.Зөвхөн хүнсний шинжилгээ баталгаатай бүтээгдэхүүн худалдаалах, худалдан авахыг зөвлөж байна. Энэ нь гэдэсний халдвар, хоолны хордлого, хордлогот халдвараас сэргийлэх хэрэглэгчийнэрүүл аюулгүй байдлыг хангах эрсдлээс урьдчилан сэргийлэхэд гол чухал асуудал юм.

Хоолны хордлого, хордлогот халдвараас сэргийлэх арга зам:

·         Гар дээрээс ил задгай худалдаалж буй түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүн /хоол хүнс, хиам, өндөг, майонез, бялуу/-ийг худалдан авахгүй байх

·         Жимс, жимсгэнийг сайтар угааж хэрэглэх

·         Дахин боловсруулалт хийгдэхгүй, уут савгүй, ширхгээр худалдаалж байгаа /нарийн боов, жигнэмэг, бохь, шоколад, чихэр/ бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх

·         Үйлдвэрлэгчийн хаяг, огноо, шошго нь тодорхойгүй бүтээгдэхүүн худалдан авахгүй байх

·         Баар зоогийн газар, хоолны газраар үйлчлүүлэхдээ бэлэн хоолны амт чанар, өнгө үзэмжийг мэдрэхүйгээр сайтар үнэлэн, шаардлага хангахгүй тохиолдолд идэхгүй байх

·         Мэргэжлийн хяналтын байгууллагын шинжилгээний дүгнэлтийг үзэж байх, дүгнэлтгүй зөвшөөрөлгүй газраас хүнсний бараа бүтээгдэхүүн худалдан авахгүй байх,

  • Шинэ жилийн баяр болохтой холбогдуулан хэрэглэгч нар бэлэг болон түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг худалдан авахдаа шинжилгээний дүгнэлт хугацаа чанар байдлыг сайтар үзэж авахыг зөвлөж байна.

Шинэ хуулиар хүнс худалдаа эрхлэгч нар бүтээгдэхүүнийхээ чанар аюулгүй байдлыг өөрсдөө хариуцах ба, шаардлага хангахгүй тохиолдолд буцаан татан авалт хийнэ. Хүнсний чанар аюулгүй байдал болон худалдааны гоо зүй, худалдагч нарын ёс зүйд эзэн, захирал нар өдөр тутам дотооддоо хяналтаа тавьж хэрэглэгч үйлчлүүлэгч нарын гомдол саналыг хүлээн авч шийдвэрлэн ажиллах ёстой. Иймд хэрэглэгч үйлчлүүлэгч нар үйлчилгээний байгууллагад гарсан зөрчлийг эхний ээлжинд тухай газрын эзэн захирал нарт гомдлоо гаргаж шийдвэрлүүлнэ. Хэрвээ гомдлыг хүлээн авч шийдвэрлээгүй тохиолдолд Мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж хөндлөнгийн хяналтыг хийлгэж болно.

Comments are closed.