Зөвлөмж

logoХүйтний эрч чангарч байгаа учир ханиад томуугийн халдварт өвчин ихэсч байна. Ялангуяа бага насныхан зонхилон өвчилж байна. Хүүхдүүдээ ханиад томуунаас сэргийлэхийг анхааруулж байна. 

Томуу, томуу төст өвчний үед илрэх шинж тэмдэг:

Халуурах, ханиалгах, толгой өвдөх, үе мөч булчингаар өвдөх, хоолой хөндүүрлэх нус гоожих битүүрэх, цөөн тохиолдолд бөөлжих суулгах шинж тэмдэг илэрнэ.

 

Томуу Томуу Төст өвчний  шинж  тэмдэг илэрвэл яах вэ?

  • Сургууль, цэцэрлэгийн эмчид  яаралтай хандаж,эмчийн зөвлөгөөг  баримталж, хэвтрийн дэглэмийг сахиж эмчлэх хэрэгтэй, халуун аарц, сармистай  хар шөл, чацарганы  шүүс,  халуун гичтэй хоол, цагаан танг  буцалган уух, амаар  уух   шингэнийг ихээр  хэрэглэх, эмчийн бичсэн эм хэрэглэх/
  • Гараа сайтар савандаж угаах, хүүхдийн тоглоом , аяга, халбага болон  шүдний сойзыг өдөр бүр содын уусмалаар ариутгах.
  • Томуу төст өвчинд шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Үүнд: халуун бууруулах, ханиалга намдаах, амьсгалын замыг чөлөөлөх,  хордлого тайлах шингэн хэрэглэх,  ардын уламжлалт  эм, тан ууж  болно.

 

Цэвэрлэгээ, агааржуулалт, ариутгал хийх зөвлөмж:

Цэвэрлэгээг чийгтэй, нойтон аргаар, өдөрт 2-оос доошгүй удаа сайтар цэвэрлэх хэрэгтэй. Агаарыг- ариутгалын бодисоор норгосон даавуу алчуур дэлгэж  тавих, ариутгалын бодисыг задгай амтай саванд хийж тавих, мананцар үүсгэн цацаж ариутгаж болно. Агааржуулахдаа  цонх, салхивчийг онгойлгох, нэвт салхижуулах, агаарыг сэлгэнэ.

Ариун цэврийн өрөөний хана, шал, суултуур агааржуулагч төхөөрөмж зэргээр 2 цаг тутамд тосгуур, хогийн савыг өдөрт 2-3 удаа, угаагуур, хаалга, шат, лифтын товчлуур зэргийг цаг тутамд ариутгах.Сургууль, цэцэрлэгт өргөн хэрэглэгддэг ариутгалын бодис бол янз бүрийн хувиар найруулсан уусмал, шахмал, хуурай хэлбэртэй хлорамин бөгөөд өртөг хямд, олдоцтой, ариутгах чанар сайн, хэрэглэж сурсан зэрэг давуу талтай юм. Өөрийн нэгж байгууллага, үйлчилгээний онцлог, бохирдолт үүсэх эрсдэл, ариутгах шаардлага зэргийг харгалзан энэхүү зөвлөмжийг зохицуулан хэрэглэж болно.

 

Хүүхдийн байгууллага сургууль, цэцэрлэгт өгөх зөвлөмж:

 

Ирцийн тандалт хийж, томуугийн сэжигтэй хүүхдийг гэрээр нь байлгах, гар угаах угаагуурын тоог нэмэх, шингэн саван, бүлээн ус, ариутгах бодис, гарын хатаагуур зэрэг нөхцлийг сайжруулах, нягтралыг багасгах, цэвэрлэх, агааржуулах, ариутгах, халуун хоол, ундаар үйлчлэх, маск зүүлгэх. Сургалт үйлчилгээгээ хэвийн явуулах нөхцлийг хангах, ажлын байранд цэвэрлэгээ, агааржуулалт, ариутгал хийх, албан хаагчид, ажилчид, хүүхдүүдээ витаминжуулах, маскжуулах, гар угаах нөхцлийг бүрдүүлэх, чанарлаг халуун хоол ундаар үйлчлэх, илүү цагаар болон даарах, хэт ядрах гэх мэтийн нөхцөлд  ажиллуулахаас зайлсхийж, шаардлагатай үед  хүүхдүүдийг вакцинжуулах, томуугаас сэргийлэх энгийн аргуудыг нэгж дээрээ хийх, энэ талын мэдээллийг авах боломжийг сайжруулах.

Comments are closed.