Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаа эхэллээ

Still0119_00001ХАХНХЯ-аас явуулж буй өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаа өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Ирэх сарын 9-нийг хүртэл үргэлжлэх энэхүү судалгаа нь Монгол Улсын нийт 2,9 сая иргэний амьжиргааны түвшний үзүүлэлтүүдийг багтаасан салбар дундын цахим мэдээллийн сан бүрдүүлэх зорилготой юм. Улмаар судалгааны дүнг үндэслэн төрөөс үзүүлэх аливаа төрлийн нийгмийн тусламж, үйлчилгээнд хамруулах өрх, иргэнийг оновчтой тодорхойлох, ядуурлыг бууруулах болон өрхийн амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөрүүдийн уялдаа зохицуулалтыг хангах, нийт өрх иргэнд үзүүлэх төрийн бусад үйлчилгээг төлөвлөх, хэрэгжүүлэхэд салбар дундын мэдээллийн цахим санг ашиглах бүрэн боломжтой болно. Багануур дүүргийн хэмжээнд нийт 6400 гаруй өрх энэхүү судалгаанд хамрагдах бөгөөд өглөөний 8 цагт дүүргийн Засаг дарга М.Гончигжав, Засаг даргын нийгмийн асуудал хариуцсан орлогч Т.Отгонболд, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Баярмаа, НХҮХ-ийн холбогдох албаны хүмүүс тоологчдын хамт нэгдүгээр хорооны иргэн Ц.Дэмбэрэлдоржийнхоос судалгааны ажлыг эхлүүллээ.

Still0119_00000Судалгааг авахдаа өрхийн насанд хүрсэн аль нэг гишүүнээс авах ба иргэд иргэний цахим үнэмлэхээ, эсхүл төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, цэргийн үүрэгтний үнэмлэх зэрэг бичиг баримтаа судалгааны үеэр гэртээ байлгах хэрэгтэй юм. ХАХНХЯ-аас иргэдэд судалгаа авах тоологч нарт орон нутгийн ажлын хэсгийн даргын гарын үсэг, тамга тэмдэг бүхий үнэмлэх олгосон учраас судлаачийн бичиг баримтыг шалган гэр орондоо оруулахыг иргэдэд анхааруулсан байна.

Comments are closed.