Шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч, Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 107-н жилийн ойг ёслол төгөлдөр сайхан тэмдэглэлээ

1384663082738

Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн мэндэлсний 107 жилийн ой энэ сарын 17-нд тохилоо. Багануурчууд бид их зохиолчийн өлгий нутаг Гүн галуутайд амьдардгаараа бахархаж, түүний алдрыг мөнхлөх ажлыг жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд их зохиолчийн мэндлэсний ойг илүү өргөн дэлгэр хүрээнд зохион байгуулан, түүний төрсөн гэрийн буурь, гэрэлт хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэн, анх удаа Багануур дүүрэгтээ хүүхдийн шилдэг шүлгийн улсын уралдаан “Хэнз хурга” наадмыг зохион байгууллаа. Мөн зууны манлай яруу найраг “Миний нутаг” шүлгийн нэрэмжит яруу найргийн наадмыг 17 дахь жилдээ амжилттай зохион байгуулж 2013 оны манлай яруу найрагчдаа тодрууллаа.

Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 107 жилийн ойг тохиолдуулан түүний намтар, уран бүтээлийг сурталчлах, зохиолч, яруу найрагч, хүүхдийн зохиолчдын уран бүтээлийг дэмжих, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилгоор хүүхдийн зохиолчдын шилдэг шүлэг “Хэнз хурга-2013” улсын уралдаан, “Миний нутаг” яруу найргийн наадмыг  Хүүхдийн зохиолчдын ПЕН төв, Багануур дүүргийн Соёлын Ордон, Монголын зохиолчдын эвлэлийн дэргэдэх Хүүхдийн зохиолчдын үндэсний төв, Хүүхдийн номын ордон, Багануур дүүргийн зохиолчдын нэгдэлтэй хамтран зохион байгууллаа.

“Хэнз хурга-2013” наадам:

Янзаган тойрог- Цэцэрлэгийн нас, бага насны хүүхдүүдэд зориулсан

Цэцгэн тойрог- Сургуулийн дунд насныханд зориулсан

 Уянгын тойрог- Сургуулийн ахлах насныханд зориулсан шатлалаар зохион байгуулагдаж нийлбэр дүнгээр 3 тойрогт хамгийн шилдэг байсан 3 зохиолчийг шалгарууллаа.

“Хэнз хурга-2013” улсын уралдаан газар газрын хүүхдийн шилдэг зохиолчид оролцсон бөгөөд нийлбэр дүнгээр Тэргүүн байрыг Миний нутаг яруу найргийн наадмын 3 удаагийн тэргүүн байрын шагналт хүүхдийн зохиолч Л.Мөнхбат, дэд байрыг Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт хүүхдийн зохиолч Д.Батжаргал, гутгаар байрыг Монголын зохиолчдын эвлэлийн шагналт хүүхдийн зохиолч Б.Нацагдорж нар эзэлж

Янзаган тойрогт:

1-р байрыг Хүүхдийн зохиолч Ч.Наранцэцэг

2-р байрыг Монголын зохиолчдын эвлэлийн шагналт хүүхдийн зохиолч Н.Мандал

3-р байрыг Хүүхдийн зохиолч Содномдорж

Цэцгэн тойрогт:

1-р байрыг Монголын зохиолчдын эвлэлийн шагналт хүүхдийн зохиолч Ш.Бадарч

2-р байрыг Монголын зохиолчдын эвлэлийн шагналт хүүхдийн зохиолч Ш.Энхбаяр

3-р байрыг Монголын зохиолчдын эвлэлийн шагналт хүүхдийн зохиолч Г.Ганболд

Уянгын тойрогт:

1-р байрыг Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт хүүхдийн зохиолч О.Сундуй

2-р байрыг залуу зохиолч Л.Анхбаяр

3-р байрыг Хүүхдийн зохиолч Б.Дагвадорж

 

нар эзэлж ерөнхий шүүгчээр доктор, профессор Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт Д.Оюунбадрах, шүүгчээр МУСоёлын гавъат зүтгэлтэн Д.Давааням, “Миний нутаг” яруу найргийн    наадмын тэргүүн байрын 3 удаагийн шагналт зохиолч, яруу найрагч Ж.Батбаяр  нар ажиллаа.

 

Ивээн тэтгэгчээр: МҮОНРТ, Багануур дүүргийн Гүнгалуутай цогцолбор сургууль, Авто-дрем ХХК нар хамтран ажиллаа.

“Миний нутаг” яруу найргийн наадам

Зууны манлай “Миний нутаг” шүлгийн нэрэмжит яруу найргийн наадам нь Багануур дүүрэгт 17 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2 үе шаттайгаар зохион байгуулагдан 1-р шатанд 36 яруу найрагч оролцож 2-р шатанд 10 яруу шалгаран 1-р байрыг Боловсрол цогцолбор сургуулийн Монгол хэл, Уранзохиолын багш зохиолч, яруу найрагч Ц.Оюунцэцэг,  2-р байрыг Монголын чөлөөт зохиолчдын эвлэлийн гишүүн, Миний нутаг яруу найргийн наадмын 3 удаагийн тэргүүн байрын шагналт яруу найрагч Ж.Батбаяр, 3-р байрыг Монголын зураачдын эвлэлийн гишүүн, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Х.Амархүү,  тусгай байрыг  яруу найрагч Д.Эрдэнэхуяг, яруу найрагч Ю.Баян-Очир, цахиур хагалах шинэ залуу яруу найрагчаар Б.Анхбаяр нар  тус тус шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

“Миний нутаг” яруу найргийн наадмын ерөнхий шүүгчээр    МЗЭ-ийн гишүүн, МЗЭ-ийн шагналт “Болор цом”-ын 3 удаагийн дэд байрын шагналт  Д.Мягмаржав, шүүгчээр ЗДТГ-ын НХХ-ийн дарга Т.Баярмаа, “Гүнгалуутай” цогцолбор сургуулийн   багш, зохиолч, яруу найрагч О.Мягмар, Соёлын ордоны соёлын менежер Б.Мөнгөнхуяг  нар ажиллаа.

 

Comments Closed

Comments are closed.