Хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгод хяналт хийж дүнг нэгтгэн гаргалаа.

mergejliin-hyanalt-523-middleНийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргаас өгөгдсөн үүргийн дагуу “Савласан хүнсний бүтээгдэхүүний шошгололтод тавих ерөнхий шаардлага” MNS CAC 1:2007 стандартын хэрэгжилтийг хангуулахын тулд зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэн, аяныг 2 үе шаттай зохион байгууллаа.

Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй хүнсний үйлдвэрлэлийн 12 цех, 1 супермаркет, 6 мини маркет, 7 хүнсний дэлгүүр, 4 хүнсний мухлаг нийт 60 ажилтанд “Хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгололтонд тавигдах шаардлага” “Дотоод хяналтыг хэрэгжүүлэх”, зөрчилд ногдох хариуцлагын талаар зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, сургалтыг зохион байгуулж, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль”, “Сав баглаа, боодол хаяг шошгонд тавигдах шаардлага” сэдэвт 2 төрлийн гарын авлага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 30 зөвлөмжийг хүргүүлсэн.

Хяналт шалгалтаар худалдааны газруудаар худалдаалагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгод тавигдах шаардлагын хэрэгжилтийн байдлыг шалгахад шалгалтанд хамрагдсан газруудын 32.7% нь зөрчилтэй байна. Эх орны үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүнүүдийн 85% нь лабораторийн шинжилгээнд хамрагдаж дүгнэлт гаргуулсан байна. Худалдаалж байгаа түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүн хиам, өндөгний 65% нь,  архи согтууруулах ундааны  93 % нь шинжилгээний дүгнэлттэй байгаа ч 27.4 % нь хаяг шошгын зөрчилтэй байна.

Дүүргийн зарим хүнсний дэлгүүрүүдэд худалдаалагдаж байсан үйлдвэрлэсэн он сар өдөргүй, хаяг шошгын зөрчилтэй “Хоргын хүү” ХХК-ий “Гурван тоорой” элэгний нухаш, хэзээ хаана үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй зайдас, “Бэст бэйкэри” ХХК-ий үйлдвэрлэсэн 5 ширхэгээр савлагдсан гөөхийнд үйлдвэрлэсэн он сар өдөргүй, тэжээллэг чанар, орц, найрлага,  тоо ширхэг, бүтээгдэхүүний цувралын дугаар, хадгалах нөхцөл, хэрэглэх арга бичигдээгүй, 700 гр савлагдсан үзэмтэй боовны  хаяг шошгонд үйлдвэрлэсэн он сар өдөргүй, хэмжээ, тоо ширхэг, бүтээгдэхүүний цувралын дугаар, хадгалах нөхцөл, хэрэглэх арга бичигдээгүй, “Өгөөмж архад” ХХК-ий үйлдвэрлэсэн 500гр савлагдсан аарцтай боов, 800 гр савлагдсан өрөмтэй еэвэн үйлдвэрлэсэн он сар өдрийг тэмдэглээгүй хаяг шошгын зөрчилтэй, ундаа, цэлцэгнүүр, хатаасан жимс, хамаамал, бохь, чавга, олон жимст гаа, чангаанз зэрэг бүтээгдэхүүн нь  хятад улсад үйлдвэрлэсэн, хятад хэл дээр бичигдсэн,  хэзээ хаана үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй хаяг шошгын зөрчилтэй 8 нэр төрлийн 50 ширхэг нийт 27000 төгрөгийн бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн акт үйлдэн устгахаар шийдвэрлэв.

Comments are closed.