ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖСӨН БАГАНУУР

Багануур дүүрэгт жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлсэнээр ажлын байрыг олноор бий болгох бодлогыг дүүргийн Засаг даргаас баримталж байна. Энэ хүрээнд 2013 онд олон ажил хийж, энэ хэрээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн өмнө боломж бий болсоор байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг булан тохой бүрт бий болгож, хөгжүүлж, тэднийг шат бүрт нь дэмжиснээр ажилгүй олон мянган хүн ажлын байртай, өөрийн гэсэн орлоготой болно. Бидэнд боломж бий. Тэр боломжийг алдалгүй ашигласнаар Багануур дүүрэг жижиг дунд үйлдвэрлэл хөгжсөн, ажилтай орлоготой хот болон хөгжнө. Тийм ч учраас онцлох үйл явдлын нэгээр “ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГО”-ыг нэрлэж байна.

Ажил эзэнтэй болно гэдэг сайн эхлэл

Still1010_00005-300x233Өмнөх жилүүдэд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр багагүй ярьсан. Гэсэн хэдий ч хөрсөн дээр буусан шийдвэр болж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүрч үр шимээ өгч байсангүй. Учир нь тэднийг харж хандах, бодлогын хувьд дэмжих, мэдээллээр хангах, сургах, борлуулалтыг нь нэмэгдүүлэх чиглэлээр ажил зохион байгуулах байгууллага байсангүй. Тийм ч учраас дүүргийн Засаг дарга ажлаа хүлээн авсныхаа дараа гаргасан анхны томоохон шийдвэрүүдийн нэг нь дүүрэгт Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төд байгуулах захирамж байлаа. 2013 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн А/20 тоот захирамжаар ЖДҮДТөвийг 4 ажилтаны бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан бол өдгөө орон тооны 17 ажилтан албан хаагчтай, өөрийн гэсэн байртай, зөвлөгөө мэдээлэл өгөх сургалтын танхимтай, бизнес эрхлэгчдийг бойжуулах инкубац төвтэй болон өргөжин ажиллаж байна. Энэ онд шинээр байгуулагдсан ч багагүй ажлыг хийж амжуулсан ЖДҮДТөвийн хамт олон “Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн аж ахуйн нэгжид бизнесийн сургалт явуулах, зөвлөгөө өгөх, мэдээллийн нэг цэгийн үйлчилгээгээр үйлчлэх зэргээр төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах шинээр бизнес эрхлэгчдийг тодорхой хугацаанд төвд бойжуулах, тэдэнд дэмжлэг үзүүлэх замаар зах зээлд гарахад туслах” үндсэн зорилготой. Дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр багтсан багц асуудал ийнхүү мөрийн хөтөлбөрийн эхний жилээс эрчээ авч байна. Үүний илрэл нь Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв 2013 оны 1-3-р улиралд мэдээллийн нэг цэгийн үйлчилгээг 300 иргэнд хүргэж, биечилсэн судалгаанд 135, сургалтанд 151 иргэнийг хамруулсан бол 4 үзэсгэлэн худалдаанд ЖДҮЭрхлэгчдээ амжилттай оролцуулан, хөнгөлттөй зээлд 22 иргэнийг хамруулсан гэсэн тоон үзүүлэлт юм.

Дүүргийн үйлдвэрлэгчид №1

968928_167925633380435_1774892504_nЖДҮДТөв байгуулагдснаасаа хойш жижиг үйлдвэрлэл эрхлэгчдийн хөдөлмөрийг хорших замаар бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зах зээдп таниулах, борлуулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн томоохон ажлын эхлэл нь 60 гаруй оёдолчдыг нэгтгэсэн “Их үйл” оёдолчдын холбоог байгуулсан явдал юм. Зүгээр холбоо байгуулаад орхих бус холбооны гишүүдээр дүүрэгтээ үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд бүтээгдэхүүн нийлүүлэх ажлыг эрчимтэй өрнүүлж байна. Энэ ажлын эхлэл нь 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдөр оёдолчдын холбооны гишүүн “Итгэл” хоршоо “Багануур Дулааны станц” ТӨХК-ний ажилчдын нормын хувцсыг оёх гэрээг байгуулснаар тавигдсан бол 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр мөн хоршооны “Алхам” оёдлын цех ”Авто Жим” НӨҮГ-тай ажилчдын ажлын хувцас оёж нийлүүлэх гэрээ хийснээр өрнөлөө. Тэгвэл ЖДҮДТөвийн барилга ашиглалтад орж бойжигчдоо хүлээн авахтай зэрэгцэн төвийн бойжигч Ж.Цэрэндорж “Авто-Жим” НӨҮГ-тай 80 ширхэг нийт 6.000.000 төгрөгийн өртөг бүхий ажлын гутал нийлүүлэх гэрээг байгуулжээ. 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр дүүргийн ЗДТГ оёдолчдын “Их үйл” хорүоотой хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, дүүргийн онцгой комиссын 20 гишүүний хувцасыг оёулахаар боллоо.

Дүүргийн Засаг даргын санаачлагаар Багануур дүүргийн газар нутаг дээр өөрсдийн гараар тарьж ургуулсан шим тэжээлтэй төмс хүнсний ногоо, мах, сүү, сүүн бүтээгдэхүүнийг сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолыг бэлтгэхэд нийлүүлэхээр болсон. Энэ ажлыг Засаг дарга санаачлан ЖДҮЭрхлэгч тариаланчид, малчидтай уулзан зохион байгуулах ажлыг ЖДҮДТөвд хариуцуулсан. Тус төвөөс 21 жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг сонгон 5 цэцэрлэг, нэг сургуульд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг байгуулжээ. Ингэснээр 12 иргэн хүнсний ногоо, 8 иргэн мах, 1 иргэн бүтэн жилийн турш сүүгээр хүүхэд багачуудаа хангах боломж бүрдлээ.

Дүүрэг үйлдвэрлэл эрхэлж баялаг бүтээж байгаа иргэд, аж ахуйн нэгжээ ийн дэмжиж байна. Бодлогоор дэмжиж хөл дээр нь сэв хийтэл босгож ирэхээр хаа хаанаа чармайж байна. Өмнө нь байгууллагууд ажилчдын нормын хувцасаа Нарантуулаас бөөндөх юм уу Улаанбаатар руу захиалдаг байсан бол өнөөдөр Баганууртаа үйлдвэрлүүлж байна. Бид Баганууртаа үйлдвэрлэж, дүүргийнхээ хэрэгцээг хангаж болох юм байна гэсэн итгэл эдгээр үйл явдлаар үйлдвэрлэл эрхлэгчдэд төрж урам өгсөн гэдгийг оёдолчид хэлж байна. Дүүрэгтээ үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг байгууллага аж ахуйн нэгжүүд ийнхүү худалдан авсанаар олон хүн ажлын байртай болох, гадагшаа урсаж байгаа мөнгөний урсгалыг дүүрэгтээ авч үлдэх, ажлын байр нэмэгдэх гээд олон холбогдолтой. Илүү дутуу гоё үг хэрэггүй. Дэмжинэ гэхээр заавал мөнгө өгдөг юм биш. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь худалдаад авчихад л хангалттай. Энэ хандлагыг бид эхлүүллээ. Та бас дэмжээрэй. Та бидний энэ итгэл, дэмжлэг маргааш шинэ ажлын байр, шинэ техник тоног төхөөрөмж, үинэ боломж болон Багануурт маань “шингэх” болно.

Үзэсгэлэн худалдааны үр өгөөж

992910_133453706861556_1819437556_nБагануур маань тийм ч том зах зээл биш. Харин хаяанд маань сая хүнтэй Улаанбаатар хэмээх том зах зээл байна. Тийм ч учраас дүүргийнхээ үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг олон нийтэд, том зах зээлд таниулъя гэвэл түм түжигнэсэн их хотыг зорихоос өөр сонголт байхгүй. Энэ боломжийг харж 2013 онд дүүргийнхээ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дотоод, гадаадын томоохон 4 үзэсгэлэнд оролцуулж бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулах ажлыг хийлээ. Хамгийн эхэнд Монголд анх удаа 1000 компанийг хамруулан зохион байгуулсан “Дүнжингарав экспо” үзэсгэлэн худалдаа 6 дугаар сарын 24-нд нээлтээ хийсэн. Тус үзэсгэлэн худалдаа нийт 18,000 м2 талбайтай 1092 павилонд барилга, боловсрол, хүнс, хувцас элэктрон бараа гэх мэт 19 салбарыг хамарсан 1000 аж ахуйн нэгжүүдийн барааг сурталчилсан. Дүүргийн Засаг дарга ЖДҮЭрхлэгчдийг “Дүнжингарав экспо” үзэсгэлэн худалдаанд оролцоход нь зориулж павилоны түрээсийн төлбөр 600,000 төгрөгийг нөөц сангаас гаргаж дэмжлэг үзүүллээ. Ингэснээр Багануур дүүргийн үндэсний хувцас, шүрэн урлал, эсгий, эсгий урлалыг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 14 иргэн есөн төрлийн 8 сая шахам төгрөгний бараа бүтээгдэхүүнтэйгээр “Дүнжингарав экспо – 2013”-т оролцсон байна. Тэгвэл ”Мишээл Экспо” төвд 2013 оны 6 дугаар сарын 29-өөс 7 дугаар сарын 4-ны хооронд зохион байгуулагдсан “Монгол Наадам – Монгол Брэнд” үзэсгэлэн худалдаанд Багануур дүүргийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчид үндэсний хувцас, дээл, хантааз, малгай, эвхдэг гудас, гөлөм, монгол гутал зэрэг нийт 8,500,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнтэйгээр оролсон юм. Дотооддоо зохион байгуулсан энэхүү томоохон үзэсгэлэн худалдаанаас дүүргийн ЖДҮЭрхлэгчдийн бүтээгдэхүүн өндөр үнэлгээ авч, борлуулалт сайтай байна. тэгвэл бид гадны улс руу, бүр ч том зах зээл рүү нэвтрэх эхлэлийг мөн тавиад байна.

“БНХАУ, Монгол Улс , ОХУ-ын эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагаа 2013 –  Эрээн хот” чуулга уулзалт үзэсгэлэн худалдаанд Багануур дүүргийн ЖДҮДТөв НӨҮГ болон жижиг дунд үйлдвэрлэл эрхчлэгчдийн төлөөлөл 20123 оны 8 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд амжилттай оролцлоо. Эрээн хотод болсон энэхүү чуулга уулзалт, үзэсгэлэн худалдаанд 2 жижиг дунд үйлдвэр эрхлэгч 5,5 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнтэй оролцсноос 4,5 сая төгрөгийн борлуулалт хийв. Үзэсгэлэн худалдааны үр шимийг зөвхөн борлуулалтаар тооцож болохгүй. Энэхүү үзэсгэлэн, чуулганд оролцсоноор үйлдвэрлэл эрхлэгч иргэд маань бараа бүтээгдэхүүн борлуулах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг гадаадын зах зээлд нийлүүлэх, үйлдвэрлэлийн явцыг сайжруулах тал дээр нэг алхам хийсэн юм.

2013 оны 2 дугаар сард ЖДҮДТөв НӨҮГ байгуулагдаж, дүүргийн Засаг дарга, ЗДТГ-тай гар сэтгэл нийлэн хамтран ажилласнаар олон зүйлийг хийлээ. Өнгөрсөн 10 сарын хугацаанд үйлдвэр эрхлэгчдийгээ дэмжин улсын хэмжээний 3, олон улсын хэмжээний 1, нийт 4 үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцуулж нийт 14,126,000 төгрөгийн борлуулалт хийжээ.

Орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд усны төлбөрөө айл өрхтэй адил үнээр төлдөг боллоо

Still0809_00000-300x206Дүүргийн Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орон сууцны 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийг ус, цахилгаан дулааны үнийн дарамтаас хөнгөвчлөх чиглэлээр энэ оны эхнээс ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Тус ажлын хэсгийн хувьд ус, цахилгаан, дулааны үнийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд нь айл өрхүүдтэй ижил үнээр төлөх боломжит хуулийн гаргалгааг судлах, холбогдох дээд байгууллагуудад санал хүргүүлэх, хамтран ажиллах үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Ингэснээр дүүргийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн А/287 тоот захирамж гарч 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийг цэвэр, бохир ус, хэрэглээний халуун усаар хангах төлбөрийг айл өрхтэй адил үнээр 8 дугаар сарын 1-нээс эхлэн тооцохоор болсон. Бизнес эрхлэгчид “Багануур Ус” НӨҮГ-тай гэрээгээ шинэчлэн байгуулсанаар хямд үнээр цэвэр, бохир ус, хэрэглээний халуун усаар хангагдах боломж бүрдсэн. Хийе, амьдралаа өөд нь татъя гэсэн хэн бүхэнд боломж олгох, дэмжих, хамтран ажиллахад дүүргийн төр захиргааны байгууллага бэлэн байна.

Баялаг бүтээгчдэд хүртээмжтэйгээр…

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгогдох хөнгөлөлттэй зээлийн талаар урд өмнө нь сонсож байсан хэдий ч үр шимийг нь хүртээд амьдралаа өөд нь татсан хүмүүсийг тэр бүр харж байсангүй. Харин энэ жилийн тухайд Багануур дүүрэгт хуваарьлагдан ирсэн 300 сая төгрөгийг баялаг бүтээгчдэд хүртээмжтэйгээр өгнө гэсэн мэдээллийг орон нутгийн телевиз, сонин хэвлэлээр зарлав. Мэдээллийг ил тод болгохын хэрээр өрсөлдөөн шударга болно. Оны эхнээс 4 дүгээр сарын  1-нийг хүртэлх хугацаанд  107 төсөл дүүргийн хөдөлмөрийн хэлтэст иржээ.

Монгол улсын Шинэчлэлийн Засгийн газраас монгол хүнийг ажилтай орлоготой болгохын тулд Хөдөлмөрийн яамыг байгуулсан. Хөдөлмөрийн сайдын 2013 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн А/44 тоот тушаалаар Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгогдох хөнгөлөлттэй зээлийн журмыг шинэчлэн батласан. Журмын дагуу дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор байгуулагдсан “Төсөл сонгон шалгаруулах дэд комисс” байгуулагдан дээрх 107 төслийг нэг бүрчлэн хэлэлцэж, дүүрэгт öаашид хөгжих боломжтой, хамгийн гол нь баялаг бүтээгч үйлдвэрлэгчдэд хүртээмжтэйгээр хөнгөлөттэй зээлийг олгохоор болсон. Ингэснээр 22 төслийг шалгаруулан 276 сая төгрөгийн санхүүжилт арилжааны банкуудаар дамжуулан олгож, нийтдээ 51 шинэ ажлын байр шинээр бий боллоо.

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг шат бүрт нь дэмжинэ

1014255_129526327254294_1169493067_nЖижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр ажил эрхэлж байгаа хүмүүс энэ үгийг хаа нэгтээ сонссон байж болох юм. Яагаад гэвэл дүүргийн төр захиргааны байгууллагаас энэ бодлогыг баримтлан үйл хэрэг болгож байгаа. Шинэчлэлийн Засгийн газраас Монгол Улсад үйлдвэржилтийн шинэ эрин үе эхэлж байгааг зарлаж, Монгол Улс түүхий эдээ хямд үнээр экспортолж, эдийн засгийн хувьд түүхий эдийн үнээс хараат байхаа болих цаг ирснийг албан ёсоор зарласан. Энэ л цаг үед арьс шир, ноос ноолуур, зэс, төмөр, нүүрс гэх мэт түүхий эдээ өөрсдөө нэмүү өртөн шингэсэн бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлдэг үйлдвэржсэн орон болох Шинэчлэлийн Засгийн газрын бодлогыг амьдралд хэрэгжүүлэж байна.

Энэ хүрээнд бизнес эрхлэх, үйлдвэрлэл хөгжүүлэх хүсэлтэй иргэдийг хамгийн эхэнд сургалт мэдээллээр хангах ажлыг ЖДҮДТөв НӨҮГ зохион байгуулж байгаа бол ЗДТГ-ын ТХҮХэлтэст төсөл хөтөлбөр хариусан мэргэжилтний ажлын байрыг шинээр бий болголоо. Энэ мэргэжилтэн иргэдийн бизнес санаар стандарт шаардлагад нийсэн төсөл болгон цаасан дээр буулгах юм. Цаасан дээр буусан төслөө бариад арилжааны банкинд хандах, эсвэл дүүрэгт ирсэн хөнгөлөттэй зээлд хамрагдахаар Хөдөлмөрийн хэлтэст хандан хүсэлтээ гаргах нь тухайн иргэний сонголт болж байгаа юм. Таны төслийг аль болох бага хүүтэй, хөнгөлөлттэй зээлд хамруулахад төсөл сонгон шалгаруулах баг ажиллах юм. Та хэрвээ ажлаа эхлэхэд бэлэн болчихоод ажлын байргүй байгаа бол ЖДҮДТөв НӨҮГ-ын инкубац төвд хандах боломжтой. Ажлын байрны түрээс хамгийн бага, бүр чөлөөлөх хүртэлх боломжийг олгон таны бизнесийг хөл дээр нь босгох болно. Ажлын байрандаа үйл ажиллагаагаа явуулаад бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд эхэллээ. Таны бараа бүтээгдэхүүнийг гадаад дотоодын зах зээлд таниулах үзэсгэлэн худалдаанд оролцуулж, байгууллага аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжийг бүрдүүлнэ. Ингээд ирэхээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид маань хөл дээрээ босоод л ирнэ. Аливаад санаачлагатай, амьдралынхаа чансааг дээшлүүлэх хүсэлтэй, хүний дайтай аж төрж, хотын жишигтэй хөгжлийг дэмжигч, хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй иргэдийнхээ бизнес эрхлэх эрмэлзлэлийг бодитойгоор тэтгэж, эрхэлсэн үйлсийг тогтвортой авч явах чадвар эзэмшүүлэх зорилготой бидний үйл ажиллагаанд хамтран зүтгэж, тодорхой амжилтанд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

Comments are closed.