Дүүргийн 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу иргэн, аж ахуй нэгж,байгуулагад шинээр газар эзэмшүүлэх сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

ШИНЭЭР ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД
ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

Нэг. Төсөлд тавигдах ерөнхий шаардлага:
Багануур дүүргийн нутаг дэвсгэрт шинээр газар эзэмшүүлэх сонгон шалгаруулалтанд ирүүлэх төсөл дараах нийтлэг шаардлагыг хангасан байна.
1.    Өргөдөл,  хүсэлт
2.    Баригдах байгууламжийн эх загвар /эскиз/ зураг
•    барилга байгууламжийн Ерөнхий төлөвлөгөө
•    Тохижилт, эзэлхүүн төлөвлөлт
•    Инженерийн хангамжийн ерөнхий шийдэл
•    Барилгын гол нүүр тал болон хажуу талуудын архитектур, өнгөний шийдэл, техникийн төслийг боловсруулсан байх. Барилгын фасадны шийдэл орчны барилга байгууламжуудтай уялдсан байхаас гадна архитектурын өвөрмөц шийдлийг тусгасан байна.
3.    Барилгын орчны талбайд норм дүрэм, журмын дагуу ногоон байгууламж болон хүүхдийн тоглоомын талбай, авто машины зогсоолтой хайс хашаатай хотхон байдлаар төлөвлөсөн байх, байгаль орчин, орчны эрүүл ахуйн шаардлага хангахаар төлөвлөгдсөн байх.
4.    Санхүүгийн чадвар хөрөнгийн байдлын тодорхойлолт
/ШШГА, банкнаас өрийн болон зээлийн талаарх тодорхойлолт авах, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, газар эзэмших гэрчилгээ, хадгаламж зэргийн баталгаажуулсан хуулбар гм/ зэргийг хавсаргасан байх.
5.    Төсөл ирүүлэгч нь барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөлтөй аж ахуй нэгж байх бөгөөд байгууллагын болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбарыг хавсаргасан байх.
6.    Барилгын төсөв, барих санхүүгийн төлөвлөгөө, хөрөнгийн баталгаа ирүүлсэн байх.
7.    Ерөнхий шаардлагатай холбоотой бүх мэдээллийг эх бичиг баримтаар болон наториатаар батлагдсан хувиар ирүүлэх.
8.    Барилга байгууламжийг барьж ашиглалтанд оруулах хугацаа, ажлыг гүйцэтгэх график гаргасан байх.
9.    Төсөл ирүүлэгч нь одоо эрхэлж буй үйл ажиллагаа, ажлын туршлага, орон нутгийн төсөв бүрдүүлэхэд оруулж буй хувь нэмэр болон бий болгох шинэ ажлын байрны тоо зэргийн талаар мэдээлэл хавсаргасан байх
/Дээрхи нь зөвхөн орон сууцны барилга барих зориулалттай газрын тавигдах шаардлага/
Хоёр. Сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх газрын байршил, хэмжээ, зориулалт:
1.    1-р хороо, Баялаг хотхоны урд, 8 га газар, орон сууцны барилга барих
2.    3-р хороо, Үйлдвэрийн Б бүсэд, 10 га газар, үйлдвэр байгуулах
3.    3-р хороо, Шунхлай штс-ын баруун талд Мянганы зам дагуу, 1 га газар, авто үйлчилгээний
4.    4-р хороо, Хэрлэн хэсгийн 1-р гудамны урд талд, 1200 м2 газар,үйлчилгээний
5.    4-р хороо, Тогос уул хэсгийн 1-р гудамны урд талд, 3000 м2 газар, үйлчилгээний
6.    5-р хороо, Ихгүн хэсгийн 1-р гудамны хойд талд, 2000 м2 газар, үйлчилгээний
7.    5-р хороо, Наран хэсгийн баруун талд, 3000 м2 газар, авто үйлчилгээний

Гурав. Сонгон шалгаруулалтанд материал ирүүлэх эцсийн хугацаа:
2013 оны 11 дүгээр сарын 15-ны дуустал хугацаанд ирүүлнэ үү.
Дүүргийн Өмч, Газрын харилцааны алба
70212450

Comments are closed.